"Тэнгис" кино театрын урд талд барьж байгаа барилгаас унасан төмөрт цохиулж, хүний амь хохирсон хэрэг өчигдөр гарсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг барилга “Эко констракшн” компанийнх хэмээн цацагдсан билээ. Энэ талаар өнөөдөр “Модун спеакэл” ХХК-ийн захирал Х.Батбилэг, менежер М.Очирпүрэв нар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Тэд, “Манай компанийн ажилчдын хариуцлага, болгоомжгүй байдлаас болоод хүний амь нас хохирсонд харамсч байна. Хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тус барилгатай “Эко констракшн” ХХК холбоогүй. Бид тэднээс зөвхөн бетон зуурмагаа авдаг байсан” гэв.
Одоо энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ. Дашрамд дурдахад, “Модун спеакэл” ХХК 2008 онд байгуулагдсан бөгөөд энэ барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэнэ.
Ч.Алтанчимэг