Улаанбаатар
Худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь дахин өөрчлөгдлөө
2012-9-19

Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга А/532 дугаар захирамж гарган  томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Тэгвэл иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн Засаг даргын А/532 дугаар захирамжинд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, "Нарантуул" ОУХТ, "Хархорин", Бөмбөгөр-1, "Алтжин"  бөмбөгөр захууд 11.00-20.00 цагийн хооронд ажиллана. Харин "Да хүрээ" зах, нүүрсний худалдаа эрхэлдэг захууд 14.00-22.00 цагт ажиллах юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин