Аюулгүй амар тайван орчин бүрдүүлэхэд залуусаас санал авч байна
2012-09-19

Нийслэлийн Сонгинохайран дүүргийн цагдаагийн хэлтсээс өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд тус дүүргийн Мөрдөн байцаах тасгийн дарга Л.Эрдэнэцогт, ахлах мөрдөн байцаагч Б.Цогтгэрэл, Архидан согтууруулахтай тэмцэх ахлах байцаагч Н.Ганцоож, Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч М.Эрдэнэбилэг нар оролцсон. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс санаачлан “Аюулгүй амар тайван орчин бүрдүүлэхэд залуусын санал” асуулгыг зохион байгуулж байна. Уг санал санал асуулгыг
  1. Гэмт хэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх санал
  2. Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санал
  3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг түгээх санал
4. Цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны соёлыг дээшлүүлэх ажлын санал гэсэн дөрвөн чиглэлээр энэ сарын 19-29-ний  хооронд зохион байгуулахаар болжээ. Санал тус бүрд эхний гурван байр шалгаруулах ба шагналын сан 720 мянган төгрөг юм. Тус санал асуулгын зорилго нь иргэдээс ирсэн санал дээр үндэслэж цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, холбогдох газруудад саналын дүнг хүргүүлж шийдвэр гаргуулах явдал юм. Ч.Алтанчимэг
Shuud.mn
Сонин хачин