“Амин сүлд” орчин үеийн бүжгийн тоглолт болно
2012-09-19

“Монголын урлагийн зөвлөл” “Рио-Тинто” ХХК-ийн дэмжлэгтэйгээр Австралийн “Бангара” бүжгийн театрын “Амин сүлд” орчин үеийн бүжгийн тоглолт энэ сарын 22,23-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. Эртний уламжлалыг орчин үеийн элементтэй холбосноороо тус тоглолт онцлог болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлсэн. “Монголын урлагийн зөвлөл” байгуулагдсаны 10 жил, Монгол-Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд уг тоглолтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү тоглолтыг  Австралийн элчин сайдын тусламжтайгаар Хөгжим бүжгийн коллеж, 35-р сургуулийн нийт 120 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Түүнчлэн Монголд ирсэн  уран бүтээлчид нь СУИС-ийн бүжгийн багш, оюутнууд, Монголын үндэсний дуу бүжгийн чуулгын бүжигчдэд зориулан мэргэжлийн арга зүй солилцох сургалт зохион байгуулах юм байна. Б.Доржпагам
Shuud.mn
Сонин хачин