Робби Уиллиамс аав болжээ
2012-09-19

“Take That” хамтлагийн од дуучин Робби Уиллиамсын эхнэр Аида өчигдөр нярайлж хосууд хөөрхөн охинтой болжээ. Охин өдрийн 15:33 цагт мэндэлсэн бөгөөд мягмар гаригийн шөнө Робби өөрийн баярт мэдээг твиттер хуудсандаа бичсэн байна. Охинд Теодора Тедди Уиллиамс гэдэг нэр өгсөн бөгөөд 3,2 кг жинтэй төржээ. Тедди өдгөө 38-тай дуучин болон 33 настай Аидагийн анхны хүүхэд юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
I like RW great singer
2012-09-19