Т.Билгүүн: Хүмүүс намайг хошин урлагийн жүжигчин гэж зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна
2012-09-19

“Шинэ үе” продакшины залуу жүжигчин Т.Билгүүнтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар цөөн хором ярилцлаа. -Танд энэ өдрийн  мэнд хүргэе? -Чамд болон танай сайтын уншигч олонд энэ өдрийн мэнд хүргэе. -Тоглолт амжилттай явагдаж байна уу? -Тоглолт маань нэлээд гайгүй болсон юм болов уу, үзэгч олон ам сайтай байна. Бүр тасалбар нь хүрэлцэхгүй, хомсдолд орсон шүү. Баасан гариг болон амралтын өдрүүдэд хоёр удаа тоглосон. Би өөрөө тоглолтоо магтах нь бас юу юм. Үзэгчдийн байр байдлаас харахад ямар ч байсан, бид сэтгэл хангалуун байгаа. -Дараагийн уран бүтээл тань юу байх бол? -Ерөнхийдөө, манай уран бүтээлчид ээлжит тоглолтынхоо хажуугаар шинэ тоглолтын зохиол дээр сууж байдаг. Дараагийн тоглолтынхоо нэрийг хараахан өгч амжаагүй байгаа. Ирэх сарын сүүлээр тоглогдох байх. Энэ маягаар бид уран бүтээлийн шахуу хуваарьтай ажиллаж байна. -Кинонд тоглох санал хэр их ирдэг вэ, танд? -Ирнэ ээ, гэхдээ ихэвчлэн завгүй байдаг учраас тэр болгон тоглож амждаггүй. Манай уран бүтээлчид жилийн 365 хоногийн 200-д нь тоглолттой байдаг. Бас орон нутгийн иргэддээ уран бүтээлээ хүргэнэ. Тоглолт болохоос өмнө бэлтгэл сургуулилт хийнэ гээд л нэлээд хугацаа зарцуулдаг шүү дээ. -Энэ зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэв? -Өнгөрсөн жил тоглолтоос тоглолтын хооронд их шахуу ажилласан. Тиймээс энэ зун тэр байдлыг дахин давтахгүй, гэр бүлдээ цаг гаргаж их сайхан амарсан. -Мэргэжлээ хэрхэн сонгож байсан бэ? -Дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгч үзье гэж бодсон юм. Тэгээд л шалгалтанд тэнцэж, жүжигчний ангид орсноос хойш өнөөг хүртэл урлагт зүтгээд явж байна. Түүнээс биш яг жүжигчин болно гэж нэг их хүсч тэмүүлсэн зүйл байхгүй. Гэхдээ одоо санамсаргүй явж байгаад хөл тавьсан урлагийн ертөнцдөө маш их хайртай. Ажилдаа ч дуртай, юм бүхэнд чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг. -Анхны дүр тань ямар дүр байсан бэ? -Анхны дүр гэж юу байхав дээ. Оюутан байхдаа би “Шинэ үе” продакшиндаа орж байсан. Тоглолтын үеэр олны хэсэгт гарна, аз тохиовол ганц үг хэлээд л буцаад ордог байлаа. Тэр үед тоглолтын эхэнд, төгсгөлд сайхан бүжиглэнэ шүү дээ. Ямар одоогийнх шиг ийм тарган байсан биш, дажгүй хөөрхөн хүү байлаа. Сургуульд сурахын зэрэгцээ продакшиныхаа тоглолтод оролцож, уран бүтээлч ах эгч нараасаа давхар суралцана. Одоо ч бас суралцаад л явж байна. Мундаг сайн жүжигчин болоогүй байна, би. -Хошин урлагийг хэтэрхий шоу хөөсөн, мөнгөний уран бүтээл хийдэг гэж шүүмжилдэг хүмүүс их байдаг. Харин таны хувьд? -Шүүмжлэлээс би авах юмаа авч, хаях юмаа ч хаяна. Тэрнээс биш, янз бүрийн маргаан үүсгэж учиргүй муудалцаад байх нь юу юм. Хошин урлагийн талаар өөрийн гэсэн мэдлэгтэй, тэгээд бас монголын хошин урлаг хөгжлөөрөө дэлхийд аль түвшинд яваад байна. Юу нь болохгүй байна вэ гэдгийг хүмүүс хэлэх хэрэгтэй л дээ. Харин хошин урлагийг огт мэдэхгүй хүн уран бүтээлчдийг шүүмжлэх нь утгагүй байх. Хэрвээ заавал шүүмж хэлэх ёстой юм бол гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Туяа, Л.Чаминчулуун багш нар маань л шүүмжлэх болов уу. -Хошин урлагаас өөр төрлийн уран бүтээлд тоглох бодол байдаг уу? -Өөр, өөр төрлийн кинонд тоглоод үзчих юмсан гэж боддог. Манай хамтлаг жилдээ нэг удаа драмын жүжиг тоглодог л доо. Өнгөрсөн жил “Манай ангийн нууц” нэртэй жүжиг тавихад нь би аз таарч, тоглож чадсан. Мөн “Буруу эргэлт” кинонд тоглосон шүү дээ. Өөрт оногдсон дүрээ сайн гаргах юмсан гэж боддог. Хүмүүс намайг  хошин урлагийн жүжигчин гэж  зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна. Ганц нэг хүмүүс алга ташихад түүнээс нь урам аваад л явж байна даа. -Гэр бүлийн хүнээ танилцуулаач, хэрхэн танилцаж байв? -Манай хүнийг н.Нямхорлоо гэдэг. Энэ жил төгсөх курсийн оюутан. Бид хоёр бусад хүмүүсийн адил танилцаж байсан даа. -Тоглолтын үеэр болсон хөгжилтэй түүхээсээ яривал? -Паянг маань яриулах гээд байна уу даа.  Олон үзэгчийн өмнө алдах эрх бидэнд байхгүй. Яг одоо санаанд орсон юм алга. Сүүлийн үед би алдаа гарахгүй, гайгүй байгаа. -Анхны хайрын талаар? -Сэтгэлд тодхон үлдсэн зүйл алга. -Продакшинаасааа өрх тусгаарлах бодол байна уу? -Одоохондоо тийм бодол байхгүй. Бие даана гэхээсээ илүү сайн жүжигчин болж “Шинэ үе” продакшны нэрийг гайгүй авч явах юмсан гэж боддог. -Олсон орлого тань өнөөдөр таны амьдрлын баталгаа болж чадаж байна уу? -Сайн жүжигчин болж чадвал амьдралаа хангалттай сайхан аваад явах бололцоо бидний үеийн залуучуудад байгаа. -Та улс төр сонирхдог уу? -Би улс төр мэдэхгүй, сонирхдог ч үгүй. Зарим хүмүүс үүнийг сонсоод намайг нийгмийн идэвхи муутай гэх байх л даа. Б.Доржпагам
Shuud.mn
Сонин хачин
солонго:
iim hairan zaluu yvaad ogoh gjdee um mani bad me hum
2015-01-24
Dram tal deeree toglobol sain tohiroh baihaa..
2012-09-20
Энх:
Сайн жүжигчин болох байхаа авъяастай шүү амжилт хүсье.
2012-09-20
Jin hasaaraa chi saihan zaluu shuu
2012-09-20
Манай хошин урлаг гэж эрэгтэй нь эмэгтэй болж марзагнасан хамгийн бүдүүлэг үзүүлбэр үзүүлдэг хэдэн хүмүүс л байдаг ш дээ. Хамгийн инээдтэй нь эмэгтэйчүүдийг тэгж доромжилж байхад эмэгтэйчүүд нь инээгээд үзээд байдаг нь хамгийн эмгэнэлтэй. Энэ Билгүүн гэнэ үү бас нөгөө бүдүүн Ганбаа билүү энэ 2 гэж ямар ч урлагийн хүний шинжгүй нэг л их орилсон тэнэг гарууд. Тэр бүдүүн нь байнга эмэгтэй болж эмэгтэйчүүдийг гутаан доромжилохоо болимоор юм.
2012-09-20
'Shine uye' No1
2012-09-20
Amjilt shine ve goe Shvv bilgvvn sorolt Otgoo ok
2012-09-20
yneheer chamaig sain medehgyi yum baina tuslah gants neg dyrd hudlaa orilson heg nohor baih shig sanagdsan uuchilaarai ene ynen shyy gehdee amjilt
2012-09-19
setgegdel:
hoshin shogt er tohirohgvi jvjigchindee chi dram taldaa yavuul sain yavandaa dvv mini
2012-09-19
boldoo.:
51angiin.and.naiz.amjilt
2012-09-19
zoloo:
51angiin.and
2012-09-19
Ninj:
'sanamsargui jujigchin bolson gehed ih avyastai surhii huu baina lee,ylanguya ih uran tod hellegtei eroolch magtaalch baihaar sanagddag ,ugee mash tod uran saihan hellegtei yridag bas sain bujiglej duulna ih daruuhan saihan huu bainoo,huleen zovshoorogdoj chadahuic sain jujigchin bolnoo,bi l lav huleen zovshoorno huu mini
2012-09-19
evleghen aviyastai huu shuu. goyo duulj bujiglene
2012-09-19
uneheer aviyastai huu.amjilt husiye.
2012-09-19
Bomber:
Duu huu sain yavjagaad bayar hurgii. ah naraa martav daa. setgeld todhon zuil uldehgui bolchihov do. amjilt
2012-09-19
Amjilt shine ve goe Shvv bilgvvn sorolt Otgoo ok