Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл автобусны буудлуудад байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхийг үүрэг болгосон байна. Мөн автобусны цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж байхыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргад даалгажээ.
ТҮЦ-үүдийг нүүлгэж оронд нь саравч, сандал, хогийн сав, нийтийн тээврийн маршрутыг заасан самбар байрлуулахаар болсон байна.
Д.Цэцэг