Миланы загварын долоо хоног эхэллээ
2012-09-20

Нью-Йорк, Лондон хотуудын дараа Милан 2013 оны хавар-зун эмэгтэйчүүд хэрхэн сайхан хувцаслах хэрэгтэйг тодорхойлох гэж байна. Эхний өдрийн байдлаар тодорхойлоход тод өнгө болон хээ хуар ирэх зун моданд орох нь. Галбир гаргасан, тачаангуй загвараараа алдартай ч энэ удаад миланы загвар зохион бүтээгчид илүү романтик төрхийг загвартаа шингээжээ. Эхний өдөр Gucci, Alberta Ferretti коллекцоо танилцууллаа. Дараагийн зургаан өдөрт италийн топ жар гаруй дизайнерууд загвараа танилцуулах юм.  

Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин