Зам, Нам,Там гурав
2012-09-21

Хүмүүс ийшээ тийш явдаггүй байсан бол зам бий болохгүй. Тэгэхээр зам бол хэсэг бүлэг “мөр”-ний нийлбэр байх. Хөдөө малын хөлийн жим гэж байдаг шүү дээ. Мал ундаасан ус бараадхаараа цувран жим үүсгэдэг. Хүн малын жимүүд нийлэхээрээ зам болдог болов уу. Тэр зам яв явсаар хүрээ хийд, хот сууринд хүргэдэг. Бас хөгжил дэвшилд хүргэдэг. Тэгээд ч Юань гүрний үед “Зам бүхэн Бээжин ордог“ гэсэн яриа гарчээ. Ямар нэгэн газар хүрэхийн тулд хүн бүр замаар явж хүрдэг. Тэгэхдээ газрын бартаа, унаа хөсөгнийхөө чадалд хамааран өөрийн гэсэн аль болох дөт газраар зам гаргадаг ажээ. Замууд олон янз. Харгуй зам, дардан зам, шороон зам, сайжруулсан зам, засмал зам, хурдны зам гээд л. Улс орны хөгжлөөс шалтгаалан замын утга, хэлбэр, чанар хамаардаг. Америкийн хурдны зам нь жолооч зорчигчдын тав тух, осол авааргүй байдлыг дээд зэргээр хангахаар төлөвлөгдсөн байдаг. Одоо хурдны замаар зорчих америк иргэд машиндаа онгоцны нисгэгч шиг хэдэн тохиргоо хийгээд жолоогоо сул тавихад айх аюулгүй боллоо. Бүх тохиргоог хурдны замын байгууламж хийдэг болчихож. Дэлхийн зам байгууламжийн түвшин ийм болжээ. Гэтэл манайхан хурдны байтугай энгийн замаа тавьж чадаж байгаа бил үү? Замын компаниуд янз бүрийн тайлбар хэлдэг л дээ. Зун нь +40 хэм хүрч халдаг, өвөл нь -40 хэм хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ямар ч зам тавиад нэмэргүй л гэнэ. Бороо, үерийн усны суваг гаргахгүй хийхээр ямар ч зам урсана ч гэх шиг, бүр сүүлдээ хүнд оврын машинууд хамаг зам эвдчихлээ гэж шогшрох хүмүүс  ч гараад ирэв. Мэргэжлийн улс хэлж байгаа болохоор нээрээ ч тийм юм болов уу? Гэтэл Япончуудын одоогоос арваад жилийн өмнө Нарны зам, Төв аймгийн Эрдэнэ сум, Баян даваанд тавьсан засмал зам  өнөөдрийг хүртэл алга дарам газарт  нөхөөс  ч хийлгэлгүй зурайж байх юм. Ингээд харахаар зам тавьж болдог л юм байна. Зам дээр ажиллаж байсан нэг хятадаас “Та нар яагаад ийм муу зам тавьж байгаа юм бэ? Нутагтаа арай ингэдэггүй биз дээ? гэсэн сурвалжлагчийн асуултад: “Хай танай дарга өргөнөөс нь идваа, манай дарга зузаанаас нь идваа. Тэгэхээр ийм зам болох нь аргагүй ваа” гэсэн гэдэг. Япончуудад замынхаа өргөн зузаанаас танах шаардлага байхгүй, хангалттай цалинтай юм чинь тэд замынхаа чанарыг л бодсон хэрэг байх даа. Бид замынхаа чанарыг эрхэм болговол япончууд шиг ээ байг гэхэд хятадууд шиг замтай болчих нөхцөл бол байгаа л юм. Үүн шиг улс нийгмээ хөгжүүлэх  хөгжлийн зам гэж бас байх. Тэр зам шулуун дардан бус байж болно гэхдээ хамгийн дөт, туулахад хялбар байх учиртай. Хөдөө хээр уудам хөндийгөөр явахад түмэн замаар уг хөндий дүүрсэн байдаг. Тэр замууд өөр тийшээ биш нэг чигт явах атлаа давхардахгүй тус тусдаа явах нь хачин. “Манай улсыг хөгжүүлэхийн тулд ийм замаар явна” гээд нэг нам нь сурталчлах, нөгөөх нь “Үгүй ээ, ийм хүн амтай, ийм баялагтай орныг энэ замаар хөгжүүлнэ” гээд дүвчигнэх. Зарим хэсэг нь ”Тийм замаар яваад тэгээд хөгжсөн улс байна цаана чинь” гээд мэдэмхийрнэ. Эцсийн эцэст энэ олон намуудын заагаад байгаа замууд  нэг л газар “хөгжилд” очих ёстой. Бас л өргөнөөс нэг нь, зузаанаас нэг нь идчихгүй бол шүү дээ. Бид  тэгээд  “хөгжилд” хүрэхийн тулд хүнээс зам асуугаад явах уу? Өөрөө мэдэмхийрээд зам гаргаад шавар усанд суугаад явах уу? Мэдсэн хирнээ төөрөөд  тойруу замаар гэлдрээд байх уу?  Ёстой жолооч л мэдэх хэрэг. Гэхдээ жолооч нь дадлагатай тэргээ сайн мэддэг, замаа ч мэддэг хашир хүн байвал зүгээр ч юм шиг. Нэг бол хурдан давхидаг залуу жолооч ч дээр юм уу? “Өнгөрсөн хугацаанд тэр жолооч буруу замаар оруулаад шаварт суулгачихлаа. Арай гэж хүнд “Оюу толгойгоо” барьцаалж байж  шавраас татуулаад гаргачихсан чинь тэгж ч хямдхан татуулах байсан ингэж ч амархан гарах байсан гээд хэл ам татлав. Хариуцлага ярьсан чинь хоёр жолоочтой байсан болохоор шаварт суулгасан, шавраас гаргасан буруутан олдсонгүй. Ямар ч байсан олон салаа замаа булаалдахгүй бүгд нэг дорвитой замаар  нэг жолоочтой явбал дээр санж. Ядаж буух эзэнтэй. Тэгэхээр хөгжлийн тэрэгний жолоо баригч алдах эрхгүй гэдгээ одоо ойлгосон байлгүй дээ. Там болсон замаар эрх баригч намын жолооч хаа хүргэхийг харцгаая. Н.Амар
Shuud.mn
Сонин хачин
Чинийхээр бол Ерөнхийлөгчийн засаглал дээр гэх гээд байгаа юм уу. Үгүй за юу. Юутай ч одоогийн байгаа төс засгийн бүтэц зөв.
2012-09-23
ирэ:
Өндөр үнэтэй боловч удаан эдэлгээтэй нь бодож японуудаар зам засуулая. Хотын эрх баригчдын хамаатан саданууд жудаггүйгээр олон жил зам засах нэрээр цулайлаа. Энэ мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө.гадныханд -Японд өгч засуулвал ирэх жил замд оруулах татвар төлөгчдийн мөнгө буурна. Хотын МАН-ын үеийн эрх баригчдын хамсатнууд зам засах нэрээр олныг хуурч хараалыг нь идэж зувчуулсан мөнгө чинь юм болохгүй дээ. Гэдэс нь хагарч мажийна даа. машин унаж яваа болгон зүхэж явахад яаж өөдлөх вэ дээ. Монгол хүний жудгаа гээсэн улаан луйварчид сөнөтүгэй
2012-09-23
Mongolchuud yamar uedee xuchirxeg baisaniig medex uu namgui,lamgui baix uedee xuchtei baisan. Chinggis khaan namiin gishuun baigaagui shashin shutdeggui tengertee l shutdeg ter bitgii xel boog ch shutdeggui baisan
2012-09-21
Гайхалтай - iTOP.mn
2012-09-21
Amar guai ta saikhan bulterch bna aa. Khurdnii zam khezee ch yavj bgaa automashind tokhirgoo khiideggui l bkhgui yu. Zamd bas daats gej neg yum bdag yum. Chi uuriinkhuu urguj daakh khemjeenees 4-5 dakhin khund yum urguj chadna biz.
2012-09-21