Телевизийн салбарынхан спортоор өрсөлдөж байна
2012-09-21

Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний 45-н жилийн ойг тохиолдуулан МҮОНТ-ээс телевизийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хоорондын харилцааг бэхжүүлэх, залуу уран бүтээлчдийг танилцуулж нөхөрлүүлэх зорилготойгоор  сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, боулинг, ширээний теннис, шатар гэсэн спортын  зургаан төрлөөр уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. “Спортын наадам”-ын шатрын тэмцээнд 7 байгууллагын 14 тамирчин оюун ухаанаа сорилоо. Эрэгтэй шатарчдаас I байранд “Яндаг фильм” студийн н.Доржсүрэн, II байранд Ардын эрх сонины н.Мягмарсамбуу, III байранд Шууд телевизийн Л.Ачбаяр нар шалгарлаа. Эмэгтэй шатарчдаас Монгол телевизийн н.Золзаяа тэргүүлсэн бол тус телевизийн н.Энхмаа удаалж ТВ9 телевизийн н.Бямбаням III байрын эзэн болов. Хөл бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 19-ний өдөр 3-р сургуулийн хөл бөмбөгийн ногоон талбайд болж дүнгээ гаргасан юм. Хөл бөмбөгийн тэмцээнд 17 багийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс I байранд “Sport box” телевиз, II байранд Шууд телевиз, III байранд С1 телевизийн баг тамирчид орж тамирчдыг тэргүүллээ. “Спортын наадам”-ын ширээний теннисний тэмцээн өчигдөр “Оч” клубт боллоо.  Ширээний теннисний төрөлд эрэгтэй 17, эмэгтэй 9 тамирчин өрсөлдлөө. Эрэгтэй тамирчдын ялагчаар NTV телевизийн н.Энхтүвшин тодорсон бол  удаах байруудад Таван цагираг сонины н.Тогоохүү, ТВ9 телевизийн н.Отгонжаргал нар шалгарав. Эмэгтэй тамирчдаас I байранд МҮОНРТ-ийн эмч С.Сарантуяа, II байранд Шууд телевизийн Б.Нарантуяа, III байрын эзнээр NTV телевизийн н.Оюунчимэг тодров. Гар бөмбөгийн тэмцээн 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Мон-Алтиус БТДС-ийн спорт зааланд болох бол, Боулингийн тэмцээн “Big bowling” клубт  9 дүгээр сарын 21-нд,  Сагсан бөмбөгийн тэмцээн 9 дүгээр сарын 21, 22-нд “Аврагч” спорт хорооны зааланд тус тус зохиогдоно.  Наадмын хаалтын ажиллагаа 9 дүгээр сарын 22-нд “Аврагч” спорт хорооны зааланд болно.  
Shuud.mn
Сонин хачин
anhaa:
манайхан гоё гарчээ, очдог байж хэхэ
2012-09-21
болороо:
Манай Шуудынхан ер нь багаараа тзүрүүлчих юм быишүү ингэж олон айраг түрүү авсан гшазар алга дпөө ккк амжилт хүсье та нартааа
2012-09-21