Германд монгол гэрт киноны зураг авалт хийжээ
2012-09-24

Саяхан Берлин хот дахь монголчуудын “Улаанбаатар” холбооны монгол гэрт Герман улсын “Фрисбий “кино үйлдвэр Тюринген мужийн Эфүрт хотод монголын байгальтай төстэй ой, тал, зүлэг ихтэй орчныг сонгон “Германы хаан” гэдэг киноны хэсгийг найруулан зураг авалтыг явуулсан байна. Уг кинонд нэгэн герман эр эхнэрээ хаяж монгол эмэгтэйтэй гэрлэх зорилгоор монголд очин гэрт амьдарч байгаа үйл явдал гардаг ажээ. Тус кинонд германы нэртэй найруулагч, жүжигчид оролцон тоглосон байна. Дээрх кино нь 2013 онд герман улсын кино театруудад гарч эхлэх төлөвлөгөөтэй байна. Берлин хотоос И. Отгонбилэг мэдээлэв
Shuud.mn
Сонин хачин
Эфүрт gej BURUU bishcen bna ERFURT gedeg jumaa.
2012-09-24