Шүүгчид номын дуу сонсоно
2012-09-24

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан сургалтыг маргааш Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд болох гэж байна. Энэхүү сургалтыг “Глоб Интернэшнл” ТББ, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Отгонтэнгэр Их Сургууль хамтран зохион байгуулах юм. Энэ удаагийн шүүгчдэд зориулсан сургалтыг АНУ-ын хуульч Даниэл Байрон удирдан явуулах юм байна. Шүүгчдэд зориулсан уг сургалтад Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн өнөөгийн байдал, АНУ-ын хууль, Европын хүний эрхийн шүүх, НҮБ-ын хэм хэмжээ, АНУ болон Монголын Сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудал хийгээд сэтгүүлчийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвийг хамрах юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин