Ноён оргилын нуранги олон хүний аминд хүрчээ
2012-09-24

Дэлхийн найм дахь ноён оргил болох Балбын Манаслу ууланд ням гаригт томоохон цасан нуранги болж дор хаяж 11 уулчин амь алдсан харамсалтай явдал болжээ. Аврах албаны ажилтны мэдэгдсэнээр дээд тал нь 38 хүн сураггүй алга болсон гэсэн бол Францын уулын спортын албан энэ тоог 15 хэмээн бууруулсан байна. Гэхдээ баттай тоог Балбын холбогдох албаны хүмүүс өгөөгүй байна. Нисдэг тэрэгтэй аврах албаныхан шархдагсдыг нүүлгэн шилжүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд дөрвөн франц уулчны цогцос олсон гэнэ. Нуранги ням гаригт орон нутгийн цагаар өглөөний 5 цагт болсон бөгөөд уулчдын буудаллаж байсан газрын дээрх мөсөн голоос томоохон мөс унасантай холбоотой хэмээн үзэж байгаа юм. Аврах ажилтан мөсийг зургаа, долоон хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээний байсан гэж үзжээ. Манасу уул нь 8,163 метрийн өндөртэй юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин