“Люмино”-гийн онигоо буюу хөтлөгчийн андуурал
2012-09-25

Тус тусынхаа уран бүтээлд анхаарч, бие даасан цомог гаргана гээд одсон “Люмино” хамтлагийнхан зарим үед хамтарч “халтуур” хийх нь элбэг. Сонгуулийн сурталчилгаанд зориулсан захиалгын чанартай дуу дуулж, шоу тоглолтод оролцох гээд л чамгүй мөнгө халааслах ажилд эвтэй нь аргагүй хамтардаг юм билээ. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Бажи томоохон арга хэмжээнд ганцаараа оролцож, залуу дуучидтай хамтарч дуулдаг болсоор удаж буй. Харин нэгэн удаа мань эрийг онигоонд оруулсан хөгтэй ч гэмээр үйл явдал болжээ. Тухайлбал, дуучин залууг уригдсан тоглолтынх нь хөтлөгч ёстой л гутааж орхисон гэх. Түүний нэрийг сүржин нь аргагүй зарлах гэж яарахдаа “Люмино хамтлаг, Баажээ” хэмээн буруу дуудсан хөтлөгчөөс болоод үзэгчид нирхийтэл инээлдэж, жинхэнэ онигоонд оруулсан аж. Инээдээ барьж ядсан хорон үгтэй залуус “Люмино хамтлаг баажээ” гэж ирээд л чангаар хашгирч, өөр хоорондоо ундааны сав чулуудан инээлдэхэд дуучин залуу ихэд уурлан хөтлөгч бүсгүй рүү муухай хараад тайзны ар руу гүйгээд орчихсон гэнэ лээ. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
tolgoi shuud bie
2012-09-27
ha ha ha naad pizda chini omdoo shuvtaltsan baagaad suuj bgaa um bish yy? tsariag ni hardaa. dyleed bgaa um bish yy.
2012-09-26
ha ha yanziin medee bn
2012-09-25