Зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг таслан зогсоожээ
2012-09-26

Хотын дарга зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй ажиллаж буй барилгын компаниудын цахилгааныг таслаж,  үйл ажиллагааг нь зогсоож байгаа. Харин зохих зөвшөөрөл авалгүйгээр иргэдийн тав тухыг алдагдуулан барьж буй барилгын цаана хэн, ямар компани байгаа нь олны анхаарлыг татаж буй юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн V хороонд байрлах 12 давхар орон сууцны зориулалтаар баригдаж буй “Авзага трейд” ХХК-ийн барилгыг дурдаж болно. Тус компанийн захирал нь Монгол Улсын гавьяат барилгачин П.Мэндбаяр. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар тус барилгын компанийн эздэд барилгын ажлаа зогсоохыг  удаа дараа мэдэгдсэн ч тоолгүй өдий хүрсэн аж. Тиймээс улсын байцаагч нар арга барахдаа зөвшөөрөлгүй барилгын тус компанийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. “Авзага трейд”ХХК-ийн Сүхбаатар дүүргийн V хороонд баригдаж буй барилга дээр очлоо. Тус барилга нь Ерөнхий боловсролын зургадугаар дунд сургуулийн хажууханд байрладаг байна. Тэгээд ч барилгын аюулгүй ажиллагааг хангаагүй нь  аюул осол гарахгүй гэх баталгаагүйг илтгэнэ.  Нэгэнт шүүхээс хүртэл үйл ажиллагааг нь зогсоохыг сануулсан тул “Авзага трейд”ХХК-ийн  зөвшөөрөлгүй энэ барилга ажлаа зогсоожээ.  Дээш өргөгч кран нь барилгын материалаа буулгаж амжилгүй тэр чигтээ үлдсэн юм байх. Барилгын хашаанд харуул ч харагдсангүй. Юутай ч манайхан хэрүүл шуугиан болж шүүх цагдаатай тулсны эцэст тус компани хууль дүрмээ баримталж буй нь энэ аж. Ингээд Хан-Уул дүүргийн III хороонд байрлах тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд баригдаж байгаа “Саруул өргөө” орон сууцны барилга дээр очив. Барилгын карказын ажил аль хэдийнэ дуусч, өрлөгийн шатандаа явж буй аж.  Иргэн Б.Бямбасэлэмийн захиалгаар барьж байгаа уг барилга ямар ч зөвшөөрөлгүй тул цахилгаанаа тасдуулан үйл ажиллагаагаа зогсоосон байна. Харин талбайн инженертэй нь уулзахад “Манайх ном журмынхаа дагуу барилгаа барьж байсан. Яагаад үйл ажиллагааг маань зогсоох болсныг сайн мэдэхгүй” гэв. Ийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн конторын барилгыг зорилоо. Тэнд барилгын ажил нь мөн л зогсч.  Дүүргийн замын цагдаагийн тасаг гэдэг төрийн байгууллага. Тэд байрлаж байгаа байраа шинэчлээд, тохилог оффист үйл ажиллагаагаа явуулж албан хаагчид нь тухлаг суухыг хүссэн аж. Түүнийг нь буруутгах юу байх вэ. Гэхдээ хамгийн түрүүнд хууль дүрмийг мөрдөж байх ёстой байгууллагынхан Нийслэлийн Засаг даргын  захирамж гаргуулаагүй байж. Тодруулбал, газрын зөвшөөрөлгүй гэсэн үг. Дээрээс нь зураг төслөө батлуулаагүй байсан тул ийн барилгын ажлаа албадан зогсооход хүрч. Түүнчлэн ерөнхий архитектортой зөвлөөгүй гэсэн шалтгаан ч бий гэнэ. Энэ мэт барилга барих зөвшөөрөлгүй хувийн болон төрийн өмчийн олон барилга байна. Тэдний нэг хэсэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад нөгөө нь  түр зогсолт хүлээлтийн байдалтай байна. Хүйтний ам наашилж байгаа нь зөвшөөрөлгүй дутуу баригдсан барилгын компаниудын эздийн сэтгэлийг зовоож эхэлжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн IX хороонд нийтийн орон сууцны зориулалтаар зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тухайн барилгын захиалагч эзэн Ц.Гансүх “Манай компани ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрлөө аваагүй байсан. Харин бусад бичиг баримт бүрэн. Зөвшөөрөлгүй ажиллаж байгаа компаниудыг дотор нь зааглаж ангилан үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна. Удахгүй хүйтэрлээ. Тиймээс аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа зарим компаниудад боломж олгох хэрэгтэй байна” гэсэн юм. Л.Алтанхишиг
Shuud.mn
Сонин хачин
Багш нараас:
Манай сургуульд тулгаж барьж байгаа барилга зөвшөөрөлгүй, хууль бус. Ирж шалгаж өгөөч. Захирал их хэмжээний авилга авсан. Лав хуучин байшинг нь нурааж бүх материалыг нь гэрлүүгээ зөөсөн. Одоо эзэн олддоггүй барилга байгаа юм аа . 18 дугаар сургуулийн багш нар
2012-09-27
urna:
bat-uul sain sain, bolj baina
2012-09-26
galaa:
Batuul dargaa tanig ard tumen demjij baigaashuu. jishee ni mashin dugaaraar yvuulsanas hoish zam medegdehuits achaalal hungursunshuu
2012-09-26
Зочин:
Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон.Нударган баячууд дэндүү дур зоргоороо аашилж ирлээ.Хууль цааз гэдэг нь жирийн иргэдэд сүр хүчээ харуулдаг цаг улирч хууль бүх хүнд ижил үйлчлэх цаг ирж байгаа гэх найдлага төрж байна.
2012-09-26
SBDuurgiin 6 horoond Gachuurtiin Chinbatiin barilga urj shonojingoo barilgiin ajil hiij tomor nudej untuulalgui honoloo Bat-uul dargaa ene barilgiig nuraaj hoid solongosuudiig hooj gargamaar bna
2012-09-26
ДАМБА:
ДАРАА НЬ ЯАХАВ, НУРААХ УУ, ТОХИРОХ УУ
2012-09-26
ariunaa:
barij ehleh gj bhad ni zogsoohod yadag ym bol?bariad duussaniih ni daraa ymuu bariad taldaa orj bhdni zogsooogood ymar nemer bnaa !!!!!odoohondoo heseg zogsooj bgaad tegeedl tsaashdaa urgeluulj barihni todorhoi shdee!
2012-09-26
Bat-Uul dargaa edgeer 80 barilgiig bugdiig n nuraaj barisan gemt heregtnuudeer n hogiig n tseverluulj talbaig n zasuulj UB-d irgenii eruul niigem ehelseniig meduuleerei!!
2012-09-26
Zuvshuurul=avilga ene tomyoog uurchilsun hund delhii dayaar NOBELiin shagnal uguh yumsan e-e-e-e-h-h-h-h-h-h-h!!!!
2012-09-26
Bat-Uul dargaa edgeer 80 barilgiig bugdiig n nuraaj barisan gemt heregtnuudeer n hogiig n tseverluulj talbaig n zasuulj UB-d irgenii eruul niigem ehelseniig meduuleerei!!
ene muu muukhai zambaraaguy awilgatai ajlyg man ekhluulsen
2012-09-26