Хордлого авсан хүүхдүүдээс үргэлжлүүлэн шинжилгээ авч байна
2012-09-27

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн хүүхдүүдэд "Үдийн цай"-наасаа болж хоолны хордлого туссан тухай бид мэдээлж байсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарсан ажлын хэсэг тухайн сургуульд томилогдон ажиллаж, тандалт судлагаа явуулахад  тус сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүд энэ сарын 19-нд үзэмтэй будаа идэж, цай уусны дараа гэдэс нь базлах, суулгах, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрчээ. Тус сургуулийн 1-5  дугаар ангийн нийт 351 сурагч  "Үдийн цай"-д хамрагддаг юм байна. Энэ сарын 21-ний байдлаар 327 хүүхэд тархвар зүйн судалгаанд хамрагдсанаас 201 хүүхэд буюу 61.5 хувьд нь хоолны хордлогот халдварын сэжигтэй байж болох гэдэс базлах, усархаг суулгах, толгой өвдөх, бөөлжих зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг давамгайлан илэрчээ. Эдгээр хүүхдүүдийг тухайн өдөр хичээлээс чөлөөлж, өрхийн эмчийн хяналтад байлгасан бол нэг хүүхэд эмнэлэгт хэвтжээ. Түүний биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ. Өчигдрийн байдлаар 216 хүүхдүүдэд үргэлжлүүлэн шинжилгээ хийж байгаа юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
udiin tsai gj ene zavaarsan zuilee zogsoovol taarna xichneen xuudiin eruul mend surax tsag zav setgel sanaag xoxirooj bna xunsnii buteegdexuun niiluulj bga xumuust ni eruu uusgej zoxix shiitgeliig ni ogox xeregtei shu de mergejliin xyanalt gj shireenii ard suuj avilga tsalin 2 avdag xulgaichuud ajlaa xiigeechee
2012-09-28