Хотын дарга асан М.Энхболд багшийнхаа хамт иргэдийн газрыг дээрэмджээ
2012-09-28

Сүхбаатар дүүргийн VI хо­рооны хоёрдугаар байрны ор­шин суугчид манай сонинд ханд­лаа. Ингэх болсны шалтгаан нь тус байрныхан  оршин суугчдын дун­дын өмч, нийтийн эзэмшил дэх хүүхдийн тоглоомын тал­бай, суудлын автомашины зог­соол, ногоон байгууламж, айл өрхийн амбаар байсан газраа бусдад булаалгасантай холбоо­той.  Одоогоос 11 жилийн өмнө буюу 2001 онд энэхүү дээрмийн шинжтэй газар булаалтын асуу­дал үүссэн байна.  Тухайн байрны оршин суугчид өнөөд­рийг хүрт эл 11 жил хөөцөлдөж, хэдэн ч нийслэлийн Засаг дар­гад хандсан ч  тусыг эс олжээ. Өдгөө тэнд “Машин механизм”, “Мон Энерго”,  “Авзага Трейд” ХХК зэрэг зөвшөөрөлгүй барил­га барьдагаараа алдартай нэр бүхий компаниуд орон сууцны барилга барьж, үлдсэн газарт хашаа татан хоёрдугаар байр­ны оршин суугчдыг гишгэх ч газаргүй болгожээ. Тэндхийн оршин суугчдын хүүхдийн тоглоомын талбай, авто­машины зогсоол, хөгш­чүүдийн нарлан суух талбайг булаан байж  “Машин ме­ханизм” ХХК-иар бариулсан зургаан давхар орон сууц нь  УИХ-ын гишүүн асан н.Дами­рангийнх байж. Засгийн газрын ордны хойд талд байрлах гурван давхар тус байрны оршин суугчид өдгөө орцноосоо нэг алхаад л автозамд хөл тавихад хүрчээ. Орон сууцны хаяаг дэрлэх шахам тавигдсан тэр замаар том, жижиг оврын авто­машинууд сүнгэнэнэ. Тиймээс хүүхэд бүү хэл, насанд хүрэгчид ч байрныхаа орцноос түгшүүртэй гэгч нь гарах болоод уджээ. Нэг ёсондоо орцны үүдийг дарах шахам тавигдсан замаар жирийлгэх авто­машинуудаас болгоом­жилсон хэрэг л дээ. Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны оршин суугчдын хэлж буйгаар өдгөө тус байранд 50 гаруй айл амьдардаг. Эдгээр айлуудад сургууль, цэцэрлэгийнa насны 30 гаруй хүүхэд бий аж. Дээр нь нэмээд 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Нэг ёсондоо одоо тэндхийн оршин суугчид болоод хүүхдүүд гадаа ч гарах эрхгүй болтлоо гэрийн манаанд “хоригдох” болж. Иргэд байрныхаа гадна гарч нарлах нь бүү хэл орцныхон  үүдэнд зогсох ч газаргүй юм.  Орцны урдуур зам булаалдан давхих автомашинууд өдөр, шөнийн алинд ч оршин суугчдыг түгшээдэг байна. Чимээ, шуугиан ч ихтэй гэсэн. Одоогоос 64 жилийн өмнө буюу 1948 онд баригдсан гурван давхар энэ орон сууцанд ихэнхдээ нэгэн үеийн хуучны сэхээтнүүд буюу өндөр настнууд аж төрдөг байна. Ийн орчны тав тух муугаас хаяахан ач, зээ нараа дагуулан салхинд гарах хөгшчүүл Сүхбаатар дүүргийн шүүхийн гаднах талбайд байрлах сандалд сууж салхилдгаа хэлж байв. Хотын төв тэр тусмаа Засгийн газрын ордны хаяа дэрлэх шахам байрладаг уг орон сууцны эргэн тойрон өдгөө хогны цэг болж гүйцжээ. Тэр хавийн зоогийн газар, цайны газрын түрээслэгчид өглөөд босохоор орцны үүдийг дарах шахам шуудай шуудайгаар нь хог хаяад явдаг байна. Гэтэл саяхнаас Засгийн газрын хэрэг эрхлэх газар буюу Иргэдийг хүлээн авах байранд засвар хийж эхэлжээ. Ингээд нураасан хана, таазныхаа шавар, хур хогийг мөн л тухайн байрны хаяанд, айлын цонхон дор овоолжээ. Орон сууцны оршин суугчдын тавгүйтэл үүгээр дуусахгүй. Энэ их хог, тэр орчмын бохирдлоос үүдэн нэг хэсэг энэ хавийн айлууд нохойны бөөсөнд хүртэл баригджээ. Энэ мэт Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны айлууд  олон талын дарамт шахалтан дор хорвоогийн өдөр хоногийг тухгүйхэн  өнгөрүүлсээр байна. Хотын төвд тэр тусмаа Засгийн газартай хаяа дэрлэн байрлах орон сууцны айлуудын тав тух ийн алдагдаж байхад, хотын захын хорооллын айлууд хэрхэн аж төрж буйг таах аргагүй. Өнгөрсөн хугацаанд оршин суугчид зүгээр суугаагүй гэнэ. Булаалгасан нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаа авах гэж дээр доргүй гүйж, хөөцөлдсөний эцэст Нийслэлийн Засаг даргын Газрын албаны 2010 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 674 тоот тушаалаар нэг хэсэг газрыг хүчингүй болгуулжээ. Тухайн үед Сүхбаатар дүүргийн газрын албанаас хашааг арга хэмжээнд оруулан буулгасан ч удалгүй шинээр хашаа барин оршин суугчдад тохижилт хийх боломж олгоогүй  аж. Энэ хооронд дээр дурдсан  “Машин механизм”, “Мон Энерго”,  “Авзага Трейд” ХХК-иуд оршин суугчдаас хоёр дахь удаагаа булаасан жижигхэн газраа өөрсдөд нь хамааралгүй мэтээр мэлзжээ. Гэтэл дээрх Сүхбаатар дүүргийн газрын албанаас хашааг арга хэмжээнд оруулсан зай багатай газар Нийслэлийн Засаг даргын Газрын албаны 2010 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 674 тоот тушаалаар хэрэгсэхгүй болгосон өдрөө 675 тоот тушаалаар иргэн н.Эрдэнэболдын нэр дээр шилжсэнийг олж мэджээ. Эцэстээ ийнхүү иргэдээр чулуу хөөлгөн будлиантуулсан дээрх газрын маргааныг анхлан тавьсан, тэр орчмын явган хүний замыг сүйтгэж, оршин суугчдын зам засах, орон сууцны эргэн тойрныг тохижуулахад цуглуулсан арван сая төгрөгийг завшсан хүнээр хотын дарга асан М.Энхболд нэр дурдагдаад байна. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга байхдаа ангийн багш  н.Баатарын хамт тэндхийн оршин суугчдыг хууран, мэхэлж өнөөдрийн энэ байдалтай нүүр тулгасан хүний нэг хэмээн иргэд ярьж байна. Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболдын багш гэгдээд буй н.Баатар нь нийслэлийн V сургуулийн захиралаар нэг хэсэгтээ ажиллаж байгаад М.Энхболдын санаачилгаар Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны СӨХ-ийн даргаар томилогдсон гэдэг. Харин одоо багш н.Баатар бүү хэл хотын дарга асан М.Энхболд ч сураг алдарсан хэмээн оршин суугчид ярина. Оршин суугчид СӨХ-ийн дарга Д.Туулыг эрэн сурвалжилж байна Зам дагуу байрлах Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны оршин суугчид өөр нэгэн бэрхшээлтэй нүүр тулсан нь сурталчилгааны самбар аж. Зургаан жилийн өмнө 64 жилийн настай гурван давхар хуучны энэ барилгын дээвэрт томоос том сурталчилгааны самбар хаджээ. Нурахад бэлэн шахам тэр самбарыг “Жуулчин говь” компани байрлуулаад олон жилийн нүүрийг үзсэн байна. Самбар унавал дээвэр, хуучны энэ орон сууц нурах аюултайгаас гадна хүн гэмтээх аюул нүүрлээд буйг оршин суугчид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн ч тоолгүй өнгөрчээ. Харин өдгөө энэ самбар тус Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны “Эхлэл II” СӨХ-ны дарга Д.Туулын мэдэлд шилжсэн гэнэ. Тэрбээр оршин суугчдын эсэргүүцлийг үл тоон “Бигжойн интернэйшнл” ХХК-тай тухайн самбарт сурталчилгааг байрлуулах гэрээ байгуулжээ. Самбарт сурталчилгаа байрлуулах түрээсний гурван сарын мөнгө 1.050.000 төгрөгийг ч хувьдаа авдаг болж. Одоогийн байдлаар энэ самбарт ямар нэгэн сурталчилгаа өлгөгдөөгүй байна лээ.  Харин “Эхлэл II” СӨХ-ны дарга Д.Туул утасныхаа дугаарыг тавьж, самбар түрээслэх зар хадаад ор сураггүй алга болжээ. Утас руу нь холбогдохоор дуудаж буй ч хариу өгдөггүй аж.  Хэдий СӨХ-ны дарга Д.Туул оршин суугчдаас зайгаа аваад буй ч   Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрныхан түүнийг эрэн сурвалжлах ажиллагаагаа явуулсаар байна. Ч.Оргил
Shuud.mn
Сонин хачин
Туяацэцэгт:
Та бузар мөнгө идэж байгаадаа санаа сэтгэл ер зовохгүй байна уу Бас захирал хийгээд Шудрага царайлаад байгаа юмаа гичий чинь
2013-01-04
Иргэн Ю:
Энэ нөхрийг яагаад шалгадагүй юм вэ АТГ ийн эрхэмүүдээ Элбэгдоржоо Тэмүүжин гуай
2013-01-04
Энэ хогыг яах вэ:
Хог шаарууд хог шаараараа л байх юм даа
2013-01-04
Ts.Baatar:
Нийслэл хотын төвд баригдсан хувийн өмчийн барилгуудыг бүгдийг хураан авч төрийн өмч болгох хэрэгтэй. Хэрэвээ хураан авч чадахгүй бол тэд нараас маш өндөр татвар авдаг байх нь маш зөв. Хэсэг хүмүүс албан тушаал эрх мэдлээ ашиглаж монголын ард түмний нийт өмч болох газар нутгийг эзэмшиж суух бол буруу бөгөөд шударга биш байнаа.яагаад хэдхэн хүмүүс эзэмшиж суух болоо вэ...
2012-09-30
Иргэн:
Энэ эр нийслэлийн газрыг зарж, үүний төлөө авилга гэгчийг жинхэнэ цэцэглүүлж, Монголын э/з, нийгмийг дампууруулах, ард түмний аж амьдралыг ядууруулахад их хувь нэмэр оруулсан увайгүй луйварчин даа. АТГ-аас шалгах хэрэгтэй. Энхбаярыг "Авилгын загалмайлсан эцэг" гэж нэрэлэгдэх ийм байдалд ороход энэ нөхөр их нөлөөлсөн шүү.Ардчилалын нөхөд ийм этгээдийг шалгаж, учрыг нь олно гэдэгт итгэж байна даа.
2012-09-29
Ё:
ЭНЭ ЭНХБОЛД НӨХРИЙГ ЯАГААД ШАЛГАДАГГҮЙ ЮМ БОЛОО.АТГ-ААС АСУУМААР БАЙНА.
2012-09-28
zochin:
pizda enhboldiin hamaatnuudiig shalga...ok
2012-09-28
зочин:
Газрын наймаачин, УБ-ыг сүйтэгсэн наад нөхөрөө сайн шалгаж,суулгах хэрэгтэй.
2012-09-28
eme miyegombo badamjunai ulaan hatsart 3 iig buudchihval ih heregtei baina daa.
2012-09-28
ene enhboldiig junaitaan hamt shalgadaa
2012-09-28
eme miyegombo badamjunai ulaan hatsart 3 iig buudchihval ih heregtei baina daa.
CHI YAG UNEN HELLEE
2012-09-28
daldgar sda booviig ni huhdug hulgaih bna daa chi
2012-09-28
Энхболдыг цаазлах хэрэгтэй
2012-09-28
Элбэгдоржоо чи тийм шударга юм бол газрын наймаачин М.Энхболд, Наранхүү нарыг шоронд хийгээч... Чи чадахгүй шүү дээ...
2012-09-28
CHI YAG UNEN HELLEE
naranhuu:
bid 2 uneheer ih idsenii gai garah baihaa.... iiiiiiiiiiiiii gej naranhuu ni chichervh enhbold ni huvhairsan bna lee
2012-09-28
ODOO ENE. ENHBOLDIIG SHALGAHGUI BOL NEG NOMERIIN LUUVIRCHIN CHINE EN SHUUDEE
2012-09-28
yagaa l bie biendee ataarhaj hemleldej baidag bolchoo v dee...bidnii tsoohon mongolchyyd.
2012-09-28
daldgar sda booviig ni huhdug hulgaih bna daa chi
irgen:
Gazriin naimaanii zagalmailsan etsgiig Avilgaliin zagalmailsan etsegiin araas yavuulaachee. Yugaa haraad huleegeed baigaa yum be. Badamjunai Naranhuu geed l nersuud tsuvarna daa. Saihan daa shudraga yos jinhene utgaaraa togtono.
2012-09-28
taa:
Humuusee avilgaltai temtseh gazar barimttai ni ogchee. Humuusee.. Enkhbold bol hotiin gazriig zohionbaiguulaltgui bolgoson balair hun dee,,,,Ug ni gishuun bish, shorond yalaa edlej horongiin huraalgah hun deee,,,,yallah heregtei.
2012-09-28
zochin:
ulanbaatariig hod shaar bazar bulaitai ni holij hutgasan hvn chin ene gazariin naimaachin gahai shuu de. eniig hezee shalgaj tsaashaa yavuulah yum boloo
2012-09-28
харгаа:
жинхэнэ ЭНХБАЯР-ын өмнө л бүгд найрамдахаа уншуулах хүн сэмээхэн хүний араар суугаад үлдэнэ гэж санаж л дээ хохь ш дээ шунал ихэдвэл шулам болно гэгчээр дахин шуналтаж УИХ гишүүн болж байж булайгаа дэлгүүлэх мааниа уншуулж байж дуусах байсан юм байлгүй дээ мэлзээд ч гарахгүй но-той ил тод хүн дээ
2012-09-28
хах:
хөрөнгийг хурааж цаазлахад багадана
2012-09-28
Batsaikhan:
Ulaanbaatariin gazriig duusgaad odoo Tuv aimgiin gazriig zarj urj duusgaj baigaa hun dee. M.Enkhbold, Tuv aimgiin zasag darga, Tuv aimgaas songodson gishuudiig bugdiig ni ATG shalgah heregtei. Udahgui Tuv aimag UB shig gishgekh ch gazargui, hog shaar bolno doo.
2012-09-28
урт шар дээлтийн араас энэ дүлзэн царайт.явах ёстой. энэ нөхрөөс их юм гарна.
2012-09-28
bi:
Gazriin naimaachinaa ATG-d uguh zorigtoi hun bn uu
2012-09-28
Зочин:
Энэ гөлөөн УБ хотыг үнэндээ завааруулсан хүн дээ. Тэмүүжин сайд энэ нөхрийг л нэг сайн шалгуулах хэрэгтэй байгаа юм даа
2012-09-28
Irgen:
Tseher Enkhbold bol butehguiee. Ene hun shorond baih humuusiin neg yum baigaa yum daa
2012-09-28
Miyegombiin Enhbold sdagiin balag 100 jil bolood ch arilahgui. Hoich uyedee asar hor hunuuliig tarisan hulgaich.
2012-09-28
batuha:
Naad M.Enhbold gedeg gazriin naimaachin jinehene gazriin deeremchin
2012-09-28