Цахим шалган өнгөрүүлэх системийг сайжруулах хэлэлцээрт гарын үсэг зурна
2012-09-28

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/КОИКА/ Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газартай хамтран “Цахим шалган өнгөрүүлэх системийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү төслийн бэлтгэл ажлын хүрээнд өнгөрөгч есдүгээр сарын 24-28-ны хооронд КОИКА-аас судалгааны баг ирж ажилласан бөгөөд судалгааны дүнд төслийг хэрэгжүүлэх талаар “хэлэлцээрийн протокол” байгуулахаар тогтсон юм.

Тиймээс өнөөдөр  Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ли Донг-гу нар төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн протоколт гарын үсэг зурах юм байна..

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин