Эверест рүү хөөрсөн онгоц осолджээ
2012-09-28

Балбын агаарын тээвэр “Sita Air”-ийн онгоц нийслэл Катманду хотоос Эверест рүү чиглэн нисэхээр хөөрөөд, хэдхэн минутын дараа осолджээ. Хөлгийн багийн гурван гишүүн болон 16 зорчигч бүгд амь үрэгдсэн байна. Онгоц нисэх буудлаас километр орчмын зайд голын хөвөөнд осолдож, гал гарчээ. Орон нутгийн мэдээгээр онгоцонд долоон англи иргэн, таван хятад болон нисгэх багийнхантай нийлэн долоон балба иргэн байжээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин