Монгол Улсын өргөмжит консулын газар Вена хотноо нээгдэв
2012-09-28

Бүгд Найрамдах Австри Улсын Дээд болон Доод Австри, Штайрмарк мужуудыг хариуцан ажиллах Монгол Улсын Өргөмжит Консул Ж.Майер энэ сарын 27-ны өдөр үүрэгт ажилдаа оржээ. Тэрээр  Өргөмжит консулын газраа Австри Улсын Вена хотноо нээсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд Австрийн талын холбогдох албан тушаалтнууд, Вена дахь бусад орны өргөмжит консулууд болон тус улсад амьдарч буй монгол иргэд оролцсон байна. Ноён Ж.Майер ийнхүү томилогдсоноор Австри дахь Монгол Улсын гурав дахь Өргөмжит консул болж байгаа юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин