Төмөр замчид орон сууцаа хувьчилж авна
2012-09-30

Хөтөл, Бор-Өндөр, Улаанбаатар, Улаан-Уул, Замын-Үүдэд байх 56 орон сууцыг эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлахаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.

Ингэснээр “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон сууцны ашиглалтын зардлыг бууруулж, татаасыг багасган, цаашид их болон урсгал засварын зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.

Одоогийн байдлаар Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Улаанбаатар, Багахангай, Чойр гээд томоохон өртөө, зангилаануудад байгаа 9700 орон сууцыг эзэмшигчдэд нь үе шаттай хувьчлаад байгаа юм.

Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.

Shuud.mn
Сонин хачин