С.Зориг ба хариулт нэхсэн 14 жил
2012-10-02

Одоогоос 14 жилийн өмнө буюу 1998 оны 10 сарын 1-2-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарч, улс даяараа эмгэнэн гашуудаж байсан билээ. Түүнийг хэн ямар зорилгоор хөнөөсөн нь одоо болтол илрээгүй байна. Энэ хэргээс үүдэн Батаа, Оюунаа нэртэй хүмүүс нэг хэсэгтээ л айдастай амьдарч байсан гэхэд хилсдэхгүй. Хэргийн гол гэрч, талийгаачийн эхнэр Б.Булган хэргийн талаар өгсөн мэдүүлэгтээ хачирхалтай зүйл олныг дурьдсан байдаг. Дээрэмчид яагаад заавал цуу мэтийн зүйлийг хүнсний дэлгүүрээс биш улстөрчийнхөөс, төрийн сайдынхаас хайж, гэрт нь дайрч оров. Яагаад цорын ганц гэрч болсон талийгаачийн эхнэр Б.Булганыг амьд үлдээв гэх зэрэг олон асуулт 14 жилийн турш хариулт нэхлээ. Асуулт бүхэн энэ аймшигт гэмт хэргийг “Тайлагдашгүй нууц” гэдгийг хэлээд өгөх мэт энгийн хэрнээ ээдрээтэй. Харин энэ хэргийг улстөржүүлж, эрх мэдэл, албан тушаалд хүрэх шат болгон ашигласан хүн цөөнгүй. С.Зоригийг хөнөөсөн алуурчид “Дараагийнх нь Э.Бат-Үүл” хэмээсэн гэх хэзээ ч батлагдахгүй мэдээлэл гэрчийн амнаас унасан нь сонирхол татсан. Үүн дээр нэрмээс болж, малгайгаа мартсан Э.Бат-Үүл энэ хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн жагсаалтыг тэргүүлдэг. Хотын мэр “Ганц худаг”-т хоригдсон тэр өдрүүдийг амьдралынхаа хамгийн хар өдрүүд байсныг дурсдаг бөгөөд журмын нөхрөө алдсанаас хойших аравдугаар сарын 2 болгоныг ар гэрийнхэнтэй нь хамт өнгөрөөж, дурсгалын хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг болсон. Эх сурвалж: "ТВ7" сэтгүүл          
Shuud.mn
Сонин хачин
ZORIGIIN XERGIIN TALAAR MASH SONIRXOLTOI MEDEE BAINA. MANAIXAAN ORJ CONIRXOOROI. VNEN BAIJ MAGADGVI L YUM BN SHVV!!! http://www.mojgorhuu.wordpress.com
2012-10-02