Зорчигчдын усан онгоц мөргөлджээ
2012-10-02

Даваа гаригт Хятадын Үндэсний баярын үеэр Хонконгийн Ламма арлын орчим зорчигчдын усан онгоц мөргөлдөж 25 хүн нас баржээ. Үндэсний баярын ёслолын буудлагыг үзэхээр Хонконгийн усан зам хүн ихтэй байснаас ийм хэрэг болсон байна. Хонконгийн Цахилгаан эрчим хүчний компани ажилчиддаа ёслолын буудлага үзүүлэхээр явж байсан боловч Хонконгоос Ламма арал руу аялж явсан зорчигчдын усан онгоцтой мөргөлджээ. Засгийн газрын албанаас мэдээлснээр осол орон нутгийн цагаар 08:20 цагт болсон байна. Гал командын баг 123 зорчигчийг уснаас гарган авснаас 17 нь газар дээрээ нас барсан байсан бол найман хүн эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. 100 гаруй хүн таван эмнэлэгт хуваагдан хүргэгдсэнээс ес нь хүнд бэртсэн байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
_oo_:
hehe hunii muud durtai hog ve
2012-10-03
yasan tsuuhun hun (hujaa) ami uregdee ve?
2012-10-02
_oo_:
hehe hunii muud durtai hog ve