Гэрэлт зул өргөх ёслолын ажиллагаа болно
2012-10-02

“Энхтайваны бэлэг” сангаас өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд найман мянган хүнийг хамарсан гэрэлт зул хөөргөх ёслолын ажиллагааг зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаа нь 2008 оноос хойш жилд ганц удаа бурхан багшийн дүйчин өдрөөр зохион байгуулагдсаар ирсэн билээ. Энэ удаагийн гэрэлт зул хөөргөх ёслолын ажиллагааг улс орон, түмэн олныхоо эв нэгдэл, энхтайваныг бэлгэдэж зохион байгуулж байгаа гэнэ. "Зул хөөргөх ёслолын үеэр хүмүүсийн шивнэсэн хүсэл, бодсон сайхан  үйл бүхэн сэтгэлчлэн бүтдэг. Хөөргөх зулыг Тайландаас захиалж авчирч байгаа. Энэ зул нь байгальд хор нөлөөгүй бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангасан” гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байсан. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин