Зураач С.Саранцацралтын охин муур нэхэж сандаргажээ
2012-10-02

Этгээд сонин, өвөрмөц шийдэл бүхий бүтээлүүдээрээ загварынхан дундаа гайхагдсан чөлөөт уран бүтээлч Б.Мөнгөлдэйг тун ч сонирхолтой зан авиртай нэгэн гэх. Түүнийг хөгжөөх гээд онигоо яриад эхэлбэл харин ч бүр дурамжхан ханддаг талаар найзууд нь шивэр авир хийлцдэг аж. Яагаад ч юм бэ, инээд нь хүрдэггүй болохоор онигоо сонсч цагаа дэмий үрэхийг хүсдэггүй гэсэн. Үүний зэрэгцээ, багадаа хүүхэлдэйгээр тоглож наадах дургүй байсан тэрбээр голдуу эмэгтэй хүний гоёмсог дүрстэй хайчилбар л цуглуулдаг байжээ. Харин нэгэн удаа ээжийнх нь зурсан муурын зураг түүнд ихэд таалагдсан юм байх. Гэтэл ээж нь Б.Мөнгөлдэйд энэ зургаа өгөхгүй гэж тэрүүхэндээ л жаахан юм болсон гэдэг. Мэдээж хэрэг, нэг л сайхан нартай өдөр энэхүү зургаа түүнд бэлэг болгон өгч, маш их баярлуулсан талаар Б.Мөнгөлдэй одоо ч дурсах дуртай байдаг юм билээ. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
Тэнэг сэтгүүлч:
Хөөе хөдөөний сэтгүүлчээ жоохон утгатай юм бич бас Мөнгөлдэйг бичиж байгаа байж Мишээлийн зураг тавиад суга юм бэ ёоо
2013-01-05