Эрүүл мэндийн асуудлаархи улсын зөвлөгөөн болж байна
2012-10-02

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт Улсын зөвлөлгөөн өнөөдөр болж байна. Уг зөвлөлгөөнийг нээж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус сэдвээр илтгэл тавьж Монгол хүн эх орондоо эмнэлгийн тусламжийг чанартай авах бололцоог бүрдүүлэх, эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгах зэрэг асуудлаар Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгааг дурдсан. Уг зөвлөлгөөнд ЭМЯ-ны удирдлагууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, төв эмнэлэг, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн дарга, захирал, чанарын албадын дарга нар оролцож байна. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт Улсын зөвлөлгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин