“Тэнгэрийн хүү”-тэй хамт хоёр өдөр
2012-10-03

Өнгөрсөн онд тайзнаа амилж, үзэгч олныг баярлуулсан “Тэнгэрийн хүү” туульсын түүхэн сэдэвт жүжгийг дахин тоглохоор болжээ. Өнөөдөр УДЭТ-ын тайзнаа тавигдах энэхүү жүжиг ердөө хоёр хоног үзэгчдийн хүртээл болох юм байна. “Гэгээн Муза” наадмын ес дэх удаагийн шалгаруулалтад Гран при шагналыг авч, уран бүтээлчиддээ амжилт авчирсан энэхүү бүтээлд монгол төрийн уламжлалт ёс, эх орноо хайрлах үзэл, газар нутгаа эрхэмлэх сэтгэл болон  ноёдын  атаа хорслыг өгүүлжээ. “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичсэн бөгөөд Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан аж. 2220 жилийн өмнөх түүхийг хүмүүст илүү ойр болгож, амилуулахын тулд тэд археологийн судалгааг хүртэл ашигласан бөгөөд хатдын ээмэг бөгж, баатруудын зэвсэг зэргийг өчүүхэн жижиг хэлтэрхийгээс биет болтол нь бүтээсэн гэдэг. Модуны дүрийг жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюгийн дүрийг гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Могол хатны дүрийг Ардын жүжигчин Н.Сувд, Лүүсүү вангийн дүрийг Ардын жүжигчин жүжигчин П.Цэрэндагва нар бүтээсэн байна. Жүжгийн гол дүрүүдээс гадна Их зайран болон Хан улсын элчийн дүрийг хамтад нь бүтээсэн С.Болд-Эрдэнэ, Шагэ гүнжийн дүрд тоглосон Д.Ганцэцэг нар тогложээ. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
yo:
naranbaatar sain nairuulagsh shu. amjilt husie olon saihan jujig buteegeerei
2012-11-23
B.Davaasuren:
Mash aguu jujig
2012-10-03