Ирэх бямба гаригт бүх нийтээрээ мод тарина
2012-10-05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон. Энэ сарын 13-ны өдөр бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр тохиох бөгөөд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Сэлбэ голын хөндийд байрлах Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн ассоциацийн хариуцаж буй мод үржүүлгийн талбай, МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн цэцэрлэгт хүрээлэн, Чингэлтэй хайрхан уул, зарим нийтийн эзэмшлийн талбай, Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт мод тарих юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин