НАТО Ливи дэх цэргийн ажиллагаандаа цэг тавилаа
2011-10-31

НАТО Ливи дэх цэргийн ажиллагаагаа өнөөдөр шөнө дундаас нэг минутын өмнө гэхэд бүрмөсөн дуусгахаа зарлалаа. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар үүнийг шийдвэрлэсэн бөгөөд Ливийн шилжилтийн түр зөвлөлийн тавьсан цэргийн ажиллагаагаа он дуустал үргэлжлүүлэхийг хүссэн хүсэлтийг зөвшөөрсөнгүй аж. Долоон сарын турш үргэлжилсэн Ливи дэх НАТО-гийн цэргийн ажиллагаа ийнхүү өнөөдрөөр тэгсгэл боллоо гэж ойлгож болох нь. Ингэснээр Ливийн шинэ төр засаг өөрөө өөрийгөө бүрэн хянах ёсой болж байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин