Зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
2012-10-06

Өчигдөр оройноос эхлэн 7 буудлын Замын цагдаагийн пост-Дамбадаржаагийн гүүр” хоорондох авто замын хөдөлгөөнийг хааж зам засварын ажил хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор энэ хэсгээр хөдөлгөөнд оролцдог зарим нийтийн тээрийн чиглэлд өөрчлөлт оржээ. Тухайлбал, М:3  буюу “ТЭЦ 3-7 буудал-СХД-ийн 20-р хороо” чиглэлийн автобус 7 буудал хүрээд богино эргэж буцаж явна. М:30 “Вокзал-7 буудал-Япон цэргийн цогцолбор” чиглэлийн автобус Япон цэргийн цогцолбороос Шадивлангийн шинэ замаар 7 буудал хүрнэ. Уг өөрчлөлт энэ сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн өчигдрөөс эхлэн улаанхуарангийн эцсийн буудлаас эскадрилийн хөшөө хүртэл нэг км авто замын хучилтын ажил хийгдэнэ. Тиймээс М:1 “Улаанхуаран-4-р хороолол", М:35 “Улаанхуаран -Тэнгис кино театр -Мах импекс”, Т:6 “БММЗ-МУИС- Улаанхуаран" чиглэлүүд Дандарбаатарын гудамжаар хойш чиглэлд явж, Да хүрээгийн гудамж ороод Нянтайсүрэнгийн гудамжаар орон Улаанхуарангийн эцэс хүрэн хоёр талдаа явах юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
ene 7 buudlaaraa belhi ogsdog chiglel nemmeer yumaa ogloo yildver 7 buudal yavahgyi alah yumaa
2012-10-07
баярлалаа. зургаар ингэж үзүүлсэн нь маш ойлгомжтой болжээ. Төрд арай өөр хүмүүс гарсан нь мэдэгдэж байна
2012-10-07
zsss
2012-10-06