Урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа болно
2012-10-08

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “UB Art Fair-2012”  үзэсгэлэн гарч байгаа билээ. Дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцох, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм. Харни өнөөдөр уг үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчид бүтээлийнхээ үзэсгэлэн худалдааг хийх юм байна. Тус үзэсгэлэнд  мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, уг салбарт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуус, уран зураг, баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр  уран бүтээлээ идэвхитэй туурвиж буй уран бүтээлчид оролцож байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин