Ерөнхийлөгч Олон улсын харилцааны хүрээлэнд илтгэл тавив
2012-10-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Олон улсын харилцааны хүрээлэнд уригдан лекц уншив. Дэлхийд нэртэй тус хүрээлэнгийн захирал Улф Свердруп Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа албан ёсны зочдын нь хамтаар хүлээн авч хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тус хүрээлэнгийн судлаач эрдэмтэд болон олон улсын байгууллага, бие даасан институцийн эрдэмтэд, төлөөлөгчдөд Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал, 1990 оноос хойш Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт хийгээд түүний сорилт бэрхшээл, мөн бүс нутгийн асуудлаар лекц уншиж эрдэмтдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав.  
Shuud.mn
Сонин хачин
Онгоц дүүрэн Монголын өлөн нүдтэй гуйлгачид дагуулаад эхнэр хүүхдээ нэмээд тэнээд байхаа болиочээ. Монголд 5 хонохгүй тэнэдэг болоо шив дээ. Арчаагүй Элбэгдоржоо чамайг ард түмэн дахиж сонгохгүй.
2012-10-09