Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав
2012-10-09

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас Ямайка Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд ГХЯ-ны төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын хүрээнд НҮБ-ын гишүүн улстай манай улс дипломат харилцаа тогтоох чиглэлд 2010 оноос ГХЯ анхаарч ажиллаж байгаа. Ингээд тус улстай дипломат харилцаа тогтоох  асуудлыг тухай асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжив. Үүний дараагаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэв. Энэ асуудалтай холбоотой ажлын хэсэг болох ГХЯ, Үндэсний аудитын газар, ТЕГ, Сангийн яамны төлөөлөл оролцов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх гишүүд байсангүй. Улмаар уг асуудлыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин