Эрх зүйн цогц бодлогын хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэв
2012-10-09

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд ерөнхийлөгч, Ерөнхий хуульч хатагтай Рэйчэл Роббинс, ОУСК-ийн суурин төлөөлөгч ноён Түен Нгүен, Азийн асуудал хариуцсан хуулийн хэлтсийн менежер Жан Пол Хюүп, Санхүүжилт авах хүртээмж төслийн мэргэжилтэн Б.Батмөнх нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. ОУСК нь 2012 оны гурван сараас хойш Хөдлөх эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эрхийн барьцааны тухай хуулийн төсөл боловсруулах ажилд Хууль зүйн яамтай хамтарч ажиллаж байгаа тухайгаа дурдаад, цаашид энэ хуулийг батлуулах, хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг бусад хөгжлийн түнш байгууллагуудын нэгэн адил ач холбогдол өндөртэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байдагт талархал илэрхийлэн, Хууль зүйн яамнаас Эрх зүйн шинэтгэлийн дунд хугацааны бодлого боловсруулж байгаа.  Бодлогын хүрээнд эрх зүйн шинэтгэлийг цогц байдлаар хэрэгжүүлэх гэж байгаа болохыг мэдэгдэв. Түүнчлэн, шинээр батлагдах эрх зүйн цогц бодлогын хүрээнд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин