Колумб Улстай харилцан визгүй зорчих асуудлыг шийднэ
2012-10-10

Монгол Улстай харилцан визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, өөрийн орны иргэдийг гадаад улс оронд зорчих явдлыг хөнгөвчлөх, энэ чиглэлийн гэрээ хэлэлцээг өргөжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын баримталж буй тэргүүлэх чиглэлийн нэг юм. Уг зорилтын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Колумб Улсын хооронд харилцан визгүй зорчих асуудлаар яриа хэлэлцээ хийгдэж эхэллээ. Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг манай оронд ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Колумб Улсын ГХЯ-ны Олон талт асуудал эрхэлсэн дэд сайд хатагтай Патти Лондоньо Херамильо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ  энэ асуудлыг хөнджээ. Дэд сайд нар дипломат болон албан паспорттай иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн төслийг үзэглэсэн байна. Ирэх 2013 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн өмнө энэхүү асуудал эцэслэн шийдэгдэнэ гэдэгт хоёр тал итгэлтэй байгаагаа энэ үеэр онцлоод өөрсдийн зүгээс шалтгаалах алхмыг хэрэгжүүлнэ гэдгээ харилцан мэдэгдлээ. Монгол Улс одоогоор 33 оронтой тодорхой хугацаанд визгүй зорчих хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа юм байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
ХУЖАА ЛУ.БОЛД:
ХАР ТАМХИНЫ ЭХ ОРОН ШҮҮ ДЭЭ КОЛУМБ ЧИНЬ.ЗАСАГ НЬ ҮҮНТЭЙГЭЭ ОЛОН ЖИЛ ТЭМЦЭЭД ОДОО ХҮРТЭЛ ДИЙЛСЭН ЮМ БАЙХГҮЙ БАЙГАА УЛС.ОЧИЖ ОЧИЖ ИЙМ УЛСТАЙ ВИЗГҮЙ ЗОРЧИНО ГЭЖ ХЭН ГЭЖ ХАМУУРСАН ТОЛГОЙТ НЬ САНААЧИЛДАГ БАЙНАА.БИД ТИЙШЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙ НЬ ҮНЭН.ХАРИН ТЭНДЭЭС ХАР ТАМХИНЫ МАФИ НЬ ИРЭХ ЮМ БАЙНА Л ДАА.ЛУВСАНВАНДАН ГЭЖ ЛУУХААНЫ ХҮҮХЭД ОРСГОЙ БОЛД ГЭЖ ХУЖААГИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ БАЙХ НЬ.ХЭДЭН ДИПЛОМАТ НЬ ТАТДАГ ТАМХИ ЗӨӨДӨГ БАЙСАН БОЛ ОДОО ХАР ТАМХИ ЗӨӨХ ЮМ БАЙНА Л ДАА.
2012-10-11
DOX taraasan haruudaar duureh nee dee.
2012-10-10
har tamhiar sunuuh ni dee yaj baigaam be? yamar heregtei gej
2012-10-10
xaxaxaxax Columbia mafia mongolia LLC baiguulah heregtei
2012-10-10
дипломат болон албан паспортaar baahan har tamhi zuuh l bh daa
2012-10-10