Дуучин Сара Брайтман сансарт жуулчилна
2012-10-11

Британийн дуучин Сара Брайтман сансрын жуулчнаар Олон улсын сансрын станц руу нисэхээр болов. 2012 оны долдугаар сард тэр Оддын хотхоны эмнэлэгт биеийн шинжилгээ хийлгэжээ. “Бүх шинжилгээ сайн гарсныг нотолсон баримт бичгийг би саяхан Оросын сансрын агентлагаас хүлээж авлаа, удахгүй сансрын нисгэгчдийн отрядад бэлтгэл хийж эхэлнэ” гэж тэр өчигдөр хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдэд зарласан байна. Би бүр хүүхэд байхдаа сансарт нисэх тухай мөрөөдөх болсон гэж Брайтман хэлжээ. “Хүн сарны гадаргууд  хөл тавьсныг  телевизээр үзэхдээ би найман настай байсан юм. Тэгэхэд  би сансарт ниснэ хэмээн бодож байж билээ” гэж дуучин ярьсан байна. Маш сайхан тунгалаг хоолойтой Брайтманд сансрын төдийгүй, мөн хөгжмийн олон төлөвлөгөө байгаа ажээ. Тэр 2013 оны нэгдүгээр сард шинэ цомгоо гаргаж, дэлхийн улс орнуудаар аялан тоглох юм. “Дараа нь  Оросын  сансрын агентлагийн сансрын нисгэгчдийн отрядад зургаан сарын бэлтгэл хийж, тэгээд Олон улсын сансрын станц руу ниснэ” гэж тэр тодруулан тайлбарласан байна. Одоо тэр 52 настай. Эмэгтэйчүүдийг боловсролтой болгож, байгалийн нөөц  шавхагдаж байгаатай тэмцэхийг дэмжсэн түүний нислэг 52 сая ам. долларын өртөгтэй болох төлөвтэй байна. Харин тэр 49 сая долларын хөрөнгөтэй ажээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин