Жо Байден, Пол Райн нар халз мэтгэлцэж байна
2012-10-12

Яг одоо АНУ-ын дэд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж буй Ардчилсан намын Жо Байден, Бүгд Найрамдах намын Пол Райн нар Кентакки мужийн Денвилл хотноо нүүр тулан халз мэтгэлцэж байна. Хэдхэн цагийн дараа мэтгэлцээний дүнг танилцуулна. Долоо хоногийн өмнөхөн Ардчилсан намаас нэр дэвшиж буй одоогийн ерөнхийлөгч Барак Обама болон Бүгд Найрамдах намаас өрсөлдөж буй Митт Ромни нар анх удаагаа халз мэтгэлцээнд орсон билээ. Ирэх арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин