Хятад улс иргэдээ хурууны хээгээр нь бүртгэнэ
2011-10-31

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 23 дугаар хуралдаанаар иргэдийнхээ хувийн мэдээллийг хурууны хээгээр нь баталгаажуулахаар шийдвэрлэжээ. Уг хуулинд иргэд иргэний үнэмлэх авах эсвэл солихдоо хурууны хээний мэдээлэл заавал өгч байхаар заасан байна. Энэхүү хуулийн  шинэ заалт 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн үйлчилж эхлэх аж. Одоо хэрэглэгдэж байгаа буюу 1985 оноос хойш хэрэглэж байгаа иргэний үнэмлэхний тус загварыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглэхээ болихорр шийдвэрлэжээ. Хятадын эрх баригчид иргэний үнэмлэхэд хурууны хээний тухай мэдээлэл оруулснаар иргэний харьяаллыг шуурхай бөгөөд тодорхой тогтоох, тэрчлэн иргэний хуурамч үнэмлэх хийхэд саад болно хэмээн үзэхийн зэрэгцээ олон улсын жишгийг дагаж ийнхүү хуулиндаа өөрчлөлт оруулжээ. Хуулинд оруулсан шинэ өөрчлөлтүүд нь гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, тэрчлэн төрийн байгууллагууд, санхүү, боловсрол, эрүүл мэнд, тээвэр болон бусад байгууллагын ажлын үр ашгийг дээшлүүлэхэд тус дөхөм болох учиртай юм. Мөн хувь хүний мэдээллийг задруулсан тохиолдолд гэм буруутай хувь хүн болон хуулийн этгээдэд эрүүгийн эсвэл захиргааны шийтгэл оноохоор хуулиндаа заажээ. Тодруулбал, 500 мянга хүртэл юанийн  торгууль ногдуулж, хохирсон хүнд мөнгөн нөхөн төлбөр өгөхөөр тусгасан байна.
Shuud.mn
Сонин хачин
ßàÿ,àãóó ¿íäýñòýí àãóó ë áàéäàã þì áàéíà.Õ¿ñâýë òýðáóì äàâñàí õ¿íèéã èíãýæ á¿ðòãýæ áîëæ áàéõàä ìàíàé ÌÀÍÀÍ-í ìàëíóóä 3 ñàÿ õ¿ðýõã¿é õ¿íýý á¿ðòãýõ áèø, ¿íýìëýõ îëãîõ íýðýýð áèçíåñ õèéõýý ë áîäîõ þì.ÌÀÍ-ÀÍ ãýäýã ýíý õî¸ð ìàíãàñààñ ÿàæ ñàëíà àà.
2011-10-31
www.kinodonton.com www.kinodonton.com www.kinodonton.com
2011-10-31