Facebook-ээр дамжуулан бусдыг "тэврэх" боломжтой боллоо
2012-10-12

Хэрэв та хэн нэгэнтэй "Facebook"-ийн найз байх нь хангалтгүй гэж бодож байвал түүндээ жинхэнэ тэврэлт бэлэглэх боломжтой боллоо. Дизайнерууд нэгэн гайхалтай хантаазыг бодож олсон байна. "Like-A-Hug" нэртэй энэ хантаазыг өмсөөд явж байхад тань хэн нэгэн таны"Facebook"хуудсан дээрх зураг юм уу бусад зүйлс дээр "Like" дарвал хантааз агаараар хийлэгдэж,таныг тэврэх болно. Энэ гайхалтай биш гэж үү? Массачусеттсийн Технологийн Их сургуулийн оюутан Мелисса Чоу тэвэрдэг хантаазыг зохион бүтээжээ. Тэрээр "Хантаазыг өмсөх үедээ тэврүүлснээр сэтгэлийн дулаан, дэмжлэг, хайр, тус дэмийг мэдэрч болно"хэмээн ярьсан байна. Хантааз хийлэгдэж таныг "тэвэрсний" дараа та хантаазныхаа хийг гаргаснаар тэврэлт илгээсэн хүн рүү хариу тэврэлт илгээж ч болох ажээ. "Like-A-Hug" хантаазыг өмссөн хүний "Facebook" цахим хуудсан дээр "Like" дарагдсан тухай мэдээлэл түүний гар утсаар илгээгдсэнээр хантааз агаараар хийлэгдэх зарчмаар ажиллана. "Facebook" сайтын хэрэглэгчдийн тоо саяхан нэг тэрбум давсан билээ. Хэрэглэгчид өдийг хүртэл нийтдээ 1.13 триллион гаруй зүйлс дээр "Like"дарсан байна. Мөн тэд 219 тэрбум зургийг "Share"хийжээ. Хэрэглэгчид өдөрт 300 сая гаруй зургийг Facebook-т оруулдаг байна. Э.Сонгино
Shuud.mn
Сонин хачин
eNE YAG GAR HANGALGA HIIHED TOSOOLOL HEREGTEI BDGTAI ADIL TOSOOLLIN ARGA YUM DAA. UITGARTAI YUM.
2012-10-12