Хоолны газруудад шалгалт хийжээ
2011-10-31

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс харьяа дүүрэгт нь үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудад шалгалт явуулжээ. Шалгалтын явцад олонх газруудад түүхий эд болон хоолыг зориулалтын дагуу хадгалаагүй, 0.0025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг уут хэрэглэдэг зөрчил илэрсэн байна. Зөрчилтэй болох нь тогтоогдсон газруудад холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч есөн хоолны газарт 54 заалт бүхий шаардлага хүргүүлсэн аж. Эдгээр зөрчил нь тогооч нарын мэдлэг ур чадвар дутмаг, менежерийн зүгээс үйлчилгээнд тавигдах дотоод хяналт сул байгаатай холбоотой гэж Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдэгдлээ.
Shuud.mn
Сонин хачин