Хууль бусаар эм болон үнэт чулуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг завджээ
2011-10-31

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт аравдугаар сарын 29-ний өдөр үнэт чулуу болон эм хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг Гаалийн улсын байцаагчид гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлжээ. ОХУ-руу гарах чиглэлд тус улсын иргэн Александр Иннокентьевич гаалийн зорчигчийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр байгалийн төрцөөрөө Ман 11 ширхэг, засаж хэв оруулсан Ман 4 ширхэг, засаж хэв оруулсан Барын нүд 3 ширхэг, засаж хэв оруулсан Болор 4 ширхэг, засаж хэв оруулсан Хас 3 ширхэг, засаж хэв оруулсан Чүнчигноров 5 ширхэг, байгалийн төрцөөрөө Сувд 1 ширхэг  зэрэг хагас үнэт чулуунуудыг курьтик, болон цүнхэнд нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг  гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлээд байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг боомт дээр Монгол Улсын иргэн С нь ОХУ-Грейс маркийн 17-91 СЭА тээврийн хэрэгслээр зорчин орж ирэхдээ эмийн зүйлсийг гаалийн зорчигчийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг раписканаар  илрүүлжээ.
Shuud.mn
Сонин хачин
naad muu orosoo yabuul
2011-12-15
naadah chin yuch bish ereenii zah deer baijil baidag unegui ed. Jinhene tom hereg tonn tonn alt haaguur garaad bnaa
2011-12-15
hudlaa koko avah geed l jinhene huuli bus iumaa hahuuliig ni avaad l gargaj baigaa gedeg ni bugded il shuu dee
2011-12-03
Ene chin estoi helmegdel baina. Iimerhuu chuluu hai saigui baidag ed shuudee. usreed l shirheg ni 5$ shdee.
2011-11-01
eniig chin ali ch uls xaa ch zarj bdag tegeed odoo avch boloxgui umuu
2011-11-01
Ene chin ali ch ornii zah deer baidag l chuluunuud shuu dee yun sonin medeeleld ach holbogdol ugdug ym be ter huuli bus emee l yarina biz shal uur ymaar halhavch hiisen tuhai l bicheechee yamar medleg muutai ym be
2011-10-31
хагас үнэт чулуунууд
2011-10-31