Нийслэлийн ногоон байгууламжийн талаар хэлэлцэнэ
2012-10-13

НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны санаачлагаар “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах асуудал” сэдэвт иргэний оролцооны хэлэлцүүлгийг энэ сарын 16-нд зохион байгуулах гэж байна. “Иргэний танхим”-д болох уг хэлэлцүүлэгт нийслэлийн Үйлдвэрлэл эклоги хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа, ерөнхий менежер Ч.Бат, НЗДТГ-ын хот нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүх, Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан нар оролцоно. Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн иргэд оролцож, нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлтэд  тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжтой юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин