Иргэд эмнэлгийн хөлд чирэгдэж байна
2012-10-15

Эмнэлгийн хөлд чирэгдсэн иргэд бие махбодийн хувьд өвдөхөөс илүүтэй сэтгэл санаагаар шаналдаг. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд эрүүл мэндийн нийгмийн даатгалын цоо шинэ тогтолцоонд шилжсэн. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд хүн амын дийлэнх хэсэг хамрагдаж, 2011 онд гэхэд 98,6 хувьд хүрчээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш есөн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, нэгэнтээ шинэчлэн найруулсан байна. Гэхдээ даатгуулагчийн эрхийг хамгаалж, тэдэнд хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээ худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, талуудын чиг үүргийг тодорхой ялган зааглах, даатгалын тогтолцооны тулгамдсан бэрхшээлүүдийг арилгахад дорвитой өөрчлөлт оруулж чадсангүй. Иймээс даатгуулагчийн эрхийг дээдэлдэг, орлого бүрдүүлэгч иргэддээ үйлчилдэг, тэдэнд ажлаа тайлагнадаг болох нь чухал байна. Юуны өмнө даатгуулагчийн эрх, үүргийг тодорхой хуульчилж, чанартай, аюулгүй, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авдаг, санал гомдлоо чөлөөтэй гаргадаг, шаардлагатай мэдээллээр хангагддаг байх учиртай. Ер нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ давамгайлж ирсэн ч өвчтөнийг санхүүгийн эрсдэлээс төдийлөн хамгаалж чаддаггүйгээс нэмэлт төлбөр төлдөг. Цаашид даатгалд хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж, даатгалын зардлын хамрах хүрээг өргөтгөх нь иргэдэд тустай юм. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн даатгалын нэр хүндэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар, үр дүн, аюулгүй байдал нөлөөлсөөр байна. Даатгалын санхүүжилтийг үйлчилгээний чанартай уялдуулах хууль эрх зүйн үндэс байгаа ч төдийлөн оновчтой бус, тодорхой бодлогогүй, салбар хоорондын холбоо сул, даатгалын байгууллагын орон тоо, эрх мэдэл, арга зүйн чадамж сул буйгаас хэрэгжиж чадсангүй. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн нэрийн өмнөөс тусламж үйлчилгээг худалдан авах үүрэгтэй учраас чанарт нь ч хяналт зайлшгүй тавих хэрэгтэй. Иймээс эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч, даатгалын байгууллагын чадавхийг дээшлүүлэхээс гадна Засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нэгдсэн зохицуулалт, хүчин чармайлт тавих нь шинэчлэлийн зорилгод нийцнэ. Амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой болон гадаадын иргэдийг даатгалд хамруулах асуудлыг шинээр томъёолох цаг болжээ. Улсын төсвөөс хэт олон даатгуулагчийн шимтгэлийг хариуцаж буйгаас Засгийн газраас шимтгэлийн хэмжээг маш бага тогтоодог. Одоогоор сард 670 (1999-2007 онд 500) төгрөг, жилд 8040 төгрөг байгаа нь 2011 онд төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн шимтгэлийн орлого даатгалын сангийн нийт орлогын 12 хувийг бүрдүүлжээ. ыХарин тэдний тусламж үйлчилгээний зардалд даатгалын сангийн 60 хувийг зарцуулжээ. Гэтэл албан секторт ажиллаж байгаа даатгуулагч ба ажил олгогч сард дунджаар найман мянга, жилд 96 мянган төрөг төлж байна. Энэ мэтээр даатгуулагчдын даатгалын санд оруулах хувь нэмэр ихээхэн ялгаатай байгаа нь тэдний тэгш биш, шударга бус байдлыг бий болгож байна. Иймээс зөвхөн орлого багатай ядуу иргэд, хүүхдүүдийн шимтгэлийг төрөөс хариуцан энэ зорилтот бүлэгт төсвийн татаасыг чиглүүлэх, шимтгэлийн хэмжээг оновчтой болгон нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн даатгалын сан нь Засгийн газрын үйл ажиллагаанд шууд зарцуулах татварын орлого бус, харин даатгуулагчийн эрүүл мэндээс шалтгаалсан эрсдэлээс хамгаалах зорилготой хамтын мөнгөн хөрөнгө юм. Иймээс сангийн удирдлага, менежментийн үндсэн үүрэг нь шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгөөр даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авахад оршино. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих замаар худалдан авах чадавхийг хангалттай идэвхтэй бүрдүүлж чадаагүй байна. Энэ бүхнийг харгалзан үзээд эрхэм гишүүн О.Баасанхүү, Х.Болорчулуун, Ж.Батсуурь нарын есөн гишүүн иргэдийг даатгалд бүрэн хамруулж, тэдэнд даатгалаас төлөх зардлын хэмжээг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний зардлын хөлд чирэгдэн ядууралд өртөхгүй байх, аль болох чанартай үйлчилгээ авахын тулд эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг тогтоох, шимтгэл төлөх, сан бүрдүүлэх, даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээг худалдан авах болон даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг шинэ шатанд гаргахын тулд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьжээ. Д.Дүүриймаа
Shuud.mn
Сонин хачин
Udval-d:
Udvaliig baga baihaas ni sain medne. Yum hiildee. Hudal yum yarij showuudah hereggui shuudee. Yuch hiihgui baina.
2012-10-16
17:
uurchluhiig demjij baina
2012-10-16
11:
arai dendenee
2012-10-16
hi:
Uurchluh tsag ni boljee
2012-10-16
ha:
hezee humuus mongoldoo emchluuldeg boloh ve
2012-10-16
ene:
Yamnii said shine bodlogo heregjuul
2012-10-16
we:
Irgedee avarya
2012-10-16
11:
Shinechlele heregtei
2012-10-16
hi:
emnelegiig uurchluh heretei
2012-10-16
zochin:
Bi hamar hooloin emchiin suwilagch baina Tsahim kart gedeg bol emnelegiin ajiltan bidend l amar harin ard tumend uneheer hundreltei Ihenh humuus tsgaa awchaad irdeggui Tegeed udurjin sugeer suuna Alim jims hool und internet erguulseer bgad oroig hurgej baina Hamgiin ih achaalaltai baidag bid ingej zugeer shahuu suuhaar busad emch nar ymar baih ni todorhoi Shuud ocherlood uzuulbel humuust hamaagui amar Ydaj l 2 irehgui 1 irne shuudee
2012-10-16
онон:
зөв шүү.эмч зүгээр суудаг.
2012-10-16
hifi:
shinechlel hiie
2012-10-16
emee:
emneleg hetsuu boljee
2012-10-16
uu:
Eruul mendiin bodlogo gej baihgui baihaa
2012-10-15
erka:
Eruul mendiin sistemiig uurchilnu geed yariad baidag heveeree
2012-10-15
anhaa:
Aimaar umaa
2012-10-15
dolgorsuren:
tegsh husel emneleg 30.0 tegregeer uzeed eeriin huviin emiin sangaasaa 300.0 tegregnii em avhuulj bn ene emend hynalt tavidag gazar bnuu arai ch dee yduu hun yaj eruul yvah be
2012-10-15
anhaa:
Aimaar umaa
Ард түмэнийг эрүүл мэндээ өөрөө санаа тавьдаг болгомоор байна,өвдөхөөрөө эмнэлэг бусад үед архи уух нь уугаад өөрийхөө эрүүл мэндийг гаргуунд нь хаядагаа болимоор.Мөн ард түмэндээ маш сайхан гүйх, алхахад зориулагдсан эрүүл мэнддээ анхаарах цэцэрлэгт хүрээлэнг үнэн сэтгэлээсээ тохижууллах сэтгэлтэй хүмүүсийг засаг даргаар тавимаар байна,идэж уух сэтгэлтэй хүмүүс л байх юм даа. Хороо болгонд маш гоёо цэцэрлэгт хүрээлэн цэцэрлэгчтэй болмоор байна.
2012-10-15
zochin:
jiremsenii hyaltand oroh geed chingeltei duurgiin emnelegeer yavaad uhehee shahsan urdaa yadarch bhad bur nermees bolj bie hyamarch daralt ihseed 10 hedeg yavaad suuld ni eh nyalahst ochij orson
2012-10-15
zochin:
Emneleguudee nemeh, onoshilgoonii tuvuud barih shaardlaga baina
2012-10-15
zochin:
Emneleguudee nemeh, onoshilgoonii tuvuud barih shaardlagatai
2012-10-15
haha:
Yag zuv bichjee. Uuniig bolih heregtei
2012-10-15
hi:
demjij baina
2012-10-15
hi:
Huduunii humuus emnelegt uzuuleh gej arga ni baragddag
2012-10-15
ha:
Huduunii humuus emnelegt uzuuleh gej arga ni baragddag
2012-10-15
zochin:
Эмнэлгийн тэр цахим үнэмлэх нь худлаа юмаа... Юун тулд цахил гэж байгаа билээ. Ядаж цаг авахдаа хүртэл эрт очих хэрэг гарах юм. Жаахан оройтоод очвол эмчид үзүүлэх цаг авч чадахгүй байна. Энэ цаг авах системийг шинэчилмээр юмаа. Ядаж банкуудад байдаг үйлчлүүлдэг тэр дугаар авдаг машин байвал зүгээр юмаа.
2012-10-15
ххх:
Эмнэлэг хүрэлцэхгүй байна шүү. Хэвтэж эмчлүүлнэ гэж ёстой хэцүү ажил болоод удаж байна.
2012-10-15
naraa:
Эмнэлэгт цаг номер авч үзүүлдэгээ болимоор юм,Хүмүүс нь цагтаа ирж үзүүлэхгүй эмч нар нь цагийнхаа хүнийг үзнэ гээд зүгээр л сууж байхын, хүнгүй байна гээд цаг авах гэхээр өгөхгүй юм, Зүгээр очерлоод үзүүлбэл хамаагүй дээр юм бишүү!!!
2012-10-15
онон:
зөв шүү.эмч зүгээр суудаг.
haha:
Yag zuv bichjee. Uuniig bolih heregtei
Udval d:
Bodlogogiin tuvshind gants gesen yum hill dee.
2012-10-15
зочин:
одоо төсөвөөс цалинжаад байгаа улсын эмнэлэгүүдийг бүгдийг нь хувьчил. эмт -гэж хүн үздэггүй дугаар тараасан газар байна. гэхдээ тэд нар ямар ч наад захын мэдлэг алга. хүн үздэг оношлодог эмчилж чаддаг хувийн хэвшилтэй болгосон нь дээр.
2012-10-15
ээээ:
Энэ комунистуудын хийж чаддаг ажил нь бгаа цөөхөн янчаанаа тарааж идэж уух. Тэгээд энэ Монголд бүгдээрээ гуйлгачин бгаа юм. Ёстой колоон улсын сэтгэлгээтэй нам.
2012-10-15
Бат:
Эрүүл мэндийн даатгал төлдөг өвчтөй болоод манайд арга хэмжээ авч чадагүй гадагшаа явах энэ үед гарах зардлыг 60 хувийг даатгалын байгуулага төлдөг болох эмнэлгийн 10 хувийн хураамжийг хүүхэд тэтгэвэрийхэнд мөн ялгалгүй тавих энгэснээр тусламж авах хүнд орны хүлээгдэлгүй болж. төсөв үргүй урсахаас сэргийлэх арга хэмжээ болноо
2012-10-15
hi:
demjij baina