Д.Эрдэнбат: Дундаж давхрагын иргэдийг орон сууцжуулах боломжтой
2012-10-15

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс  2013 онд баримтлах мөнгөний талаарх УИХ-ын тогтоолыг төслийг танилцуулсан байна. Энэхүү хуулийн төслийг гишүүд сонсч санал солилцсон аж. УИХ дахь АН өөрийн мөрийн хөтөлбөрт тусгасан гол чиглэлийн Монголбанкны мөнгөний бодлогын гол үзэл баримтлалыг тодуулсан байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат”Монгол Улсын мөнгөний бодлого хаашаа явж байгааг гишүүдэд нээлтэй сонслоо. Монгол Улс хэт уул уурхайгаас хамааралтай болсон байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ядуурал 30 хувиас буурахгүй хэвээр. Тиймээс Монголбанкны төрийн мөнгөний бодлого нээлттэй байлгах ёстой гэж үзлээ. Манай нийт иргэдийн 80 хувь нь инфляцид өртсөн байна. Харин дундаж орлоготой иргэдийн 35 хувь нь инфляцид өртжээ. Тиймээс хүчтэй дундаж давхаргыг бий болгоход Монголбанк бүх анхаарлаа хандуулна гэдгээ хэллээ” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Түүнчлэн арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах, иргэдийг Моргажийн зээлд хамруулах талаар дорвитой арга хэмжээг авах талаар саналаа солилцсон байна. Мөн иргэдийн ухаалаг үнэмлэхээр гүйлгээ, төлбөр тооцоо хийдэг байх талаар ярилцсан байна. Түүнчлэн  хүүхдийн мөнгийг 13 банк олгохоор болсон байна. Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлэхэд ХАА-ын салбарыг чухалчлан хөгжлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг  гишүүд хэлэлцсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цөөн асуултад  хариуллаа. -Моргейжийн зээлийг яаж олгох вэ? -Моргейжийн зээлийг ямар нөхцөлөөр оруулахыг Монголбанк оруулж ирнэ. Үүгээр дундаж давхрагын иргэдийг орон сууцжуулах боломжтой. Зургаан хувийн хүүтэй зээлтэй орон сууц гэсэн сургаар орон сууцны эрэлт ихэссэн. Эрэлт их нийлүүлэлт багаас орон сууцны үнэ өсдөг. Иргэд 800 тэрбум төгрөгийн зээл банкнаас авсан байна. Үүнийг банк яаж төлүүлэх вэ гэсэн асуудал бас бий. -2011 оны төсвийн гүйцэтгэлд олон төрлийн  алдаа дутагдал гарсан гэх мэдээлэл бий. Алдаа гаргасан албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ? -Алдаа дутагдал гаргаж хууль зөрчдөг, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж төсөв мөнгө буруу зарцуулсан асуудал олон гарсан. Энэ талаар УИХ-аар хэлэлцэнэ. Улсын эрх ашигт ноцтой хохирол учруулахуйц, хувьдаа завшсан, улс төрд зарцуулсан тохиолдлуудад хариуцлага тооцно. Зарим аймгийн Засаг даргад АТГ шалгалт хийж хариуцлага тооцох хүмүүст тооцож байгаа гэж үзэж байгаа. Төсвийг буруу зарцуулсан тохиолдол бүрт арга хэмжээ авдаг тогтолцоонд шилжинэ. -2013 оны  төсвийн тусгай зориулалтын 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ? -Түүнийг ямар арга хэмжээнд зарцуулах вэ гэдгийг Засгийн газар УИХ-д оруулах үүрэгтэй. -Инфляцийн өсөлтийг яаж бууруулах вэ? -Бодит эдийн засаг өссөн үед инфляц буурдаг. Өнөөдөр өмнөх Засгийн газрын төсөв, мөнгөний бодлого үргэлжилж байгаа тул инфляцийг огцом бууруулах үндэсгүй. Үнэ тэнцвэржүүлэх бодлого явуулна. Махны нөөц бэлтгэх ёстой. Махны мөнгийг урьдчилж өгөх бус зооринд бэлэн орсон маханд мөнгийг олгоно. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
болгон гэж гарчихаад.боломжтой гэн үү
2012-10-31
Зочин:
Эрдэнэбат уурхайчдын дундаас төрсөн улс төрч. Уурхайчид бол баялаг бүтээдэг хүмүүс харин худал яригчид биш. Хийнэ гэсэн бол хийж л таараа.
2012-10-16
yan yana genee
2012-10-16
erdenebataa chamaig medne shvv chi yaj hvchin hiilee
2012-10-15
zochin:
erdenebar golog shig l um bsan odoo yamar tomroo be ? chi..chinii toroh uheh 2 chine unen shuu,yamar nasaaraa ingej yabah bish,joohon ch gesen daruu baildaa......
2012-10-15
am banzal yapcanaapaa ajil bolgoxiig ni xapj l bay
2012-10-15
zochin:
ene erdenebat gej neg nohor hudlaa olon yum ih yrih yumaa.ta bolimoor bnaa
2012-10-15