Энержи Ресурсын “ХАРЦАГУУД” баг Азийн Аваргуудын цомд
2012-10-15

Энержи Ресурсын “Харцагууд” баг Ливан улсын Бейрут хотноо өнөөдөр хөшгөө нээж буй 23 дахь удаагийн FIBA ASIA CHAMPIONS CUP буюу Азийн Аваргуудын цомд улсаа төлөөлөн анх удаа оролцож байна. “ХАРЦАГУУД” багийн бүрэлдэхүүнд З.Доржсүрэн, М.Цолмонхүү, Б.Нэмэхбаяр, О.Золзаяа, Ч.Хүрэлбаатар, Б Одбаяр (багийн ахлагч), Д.Мөнхтүвшин, Б.Очир – Эрдэнэ, П.Болортулга, Д.Бат – Эрдэнэ, А.Тэмүүжин, Б.Дорждамба нар багтсан бөгөөд тэднийг багийн ерөнхий дасгалжуулагчаар саяхан томилогдсон М. Амаржаргал удирдан оролцохоор болсон байна. Энэ удаагийн тэмцээнд “ХАРЦАГУУД” багаас гадна Ираны “Махрам”, Иракийн “Духок”, Ливаны “Эль Рияди”, Туркмений “Белент Ашгабат ” багууд өрсөлдөнө. “ХАРЦАГУУД” эхний тоглолтоо өнөөдөр Ираны “Махрам” – тай хийх бөгөөд дараагийн тоглолтуудаа 16 – нд Ливаны “Эль Рияди” – тай, 17 – нд Туркмений “Белент Ашгабат ” – тай, 18 – нд Иракийн “Духок” – той тус тус хийнэ. Ингээд хэсгээ тэргүүлсэн баг 4 – р байр эзэлсэн багтай, 2 – р байр эзэлсэн баг 3 – байр эзэлсэн багтай тоглож, хожсон багууд нь аваргын төлөө, хожигдсон баг нь 3-р байрын төлөө тоглоно. Э.Баттөр
Shuud.mn
Сонин хачин
barahgyi ee
2012-10-15