АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2012-10-15

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогт өнөөдөр үдээс хойш АНУ-ын Элчин сайд, хатагтай Пайпер  Кэмпбэллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга хатагтай П.Кэмпбэллд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд манай хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн зарчимд тулгуурлан амжилттай хөгжиж байгааг тэмдэглэхийн сацуу Монгол Улс  АНУ-ыг гуравдагч хөршөө хэмээн үзэж, манай ардчиллыг анхнаас нь дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлэв.

Тэрбээр бас Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжиж байгаагийн дотор 2007 онд байгуулсан МСС-гийн Ерөнхий хэлэлцээрийн дагуу манай улсад үзүүлж буй тусламж дэмжлэгийг монгол хүн бүр мэддэг болохыг тэмдэглээд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр МСС-гаас 285 сая ам. долларын буцалтгүй тусламж авах гэрээнд гарын үсэг зурснаар өнөөдөр монголчуудын эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, авто зам зэрэг нэн чухал салбарт 6 төсөл хэрэгжүүлж байгааг дурдлаа.

 УИХ-ын дэд дарга С.Баярцогт мөн 2006 оноос хойшхи богино хугацаанд АНУ-ын Конгресс Монгол Улсыг дэмжсэн агуулга бүхий хэд хэдэн тогтоол гаргасанд баяртай байгаа, ялангуяа хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа яриад УИХ-ын чадавхийг хөгжүүлэхэд АНУ-ын талаас дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлэв.

Элчин сайд, хатагтай Пайпер Кэмпбэл АНУ-д болж буй зарим үйл явдал, түүний дотор  ид өргнөж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил, АНУ-ын конгресс дахь Америк-Монголын бүлгийн үйл ажиллагаа,  түүний  гишүүд Монгол Улстай ойр дотно ажиллахыг ихэд сонирхож байгаа талаар өгүүлээд УИХ-ын дэд даргаас Монгол Улсад болж өнгөрсөн УИХ-ын сонгууль,түүний үр дүнд байгуулагдсан шинэ парламент, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сонгуулийн шинэ хууль өмнөх хуулиасаа ялгарах онцлог, сонгуулийн холимог тогтолцооны сул ба давуу тал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж буй талаар ямар бодолтой байгааг нь сонирхож, эдгээр асуудлаар  тодорхой мэдээлэл авлаа..

 Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга С.Баярцогт АНУ-ын Конгресс дэх Ардчиллын түншлэлийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, сургалт төслүүд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд тэдгээрийг цаашид үргэлжлүүлэх, хатагтай Кэмпбэллийг манай улсад Элчин сайдаар ажиллах хугацаанд УИХ-ын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, ажилд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
2 ТЭРБУМААР БУРХАН БҮТЭЭЛГЭДЭГ НҮГЭЛТЭН:
СЭЛЭНГИЙН АМАРБАЯСГАЛАНТ ДЭЭР 2 ТЭРБУМААР ЗАЙСАН ТОЛГОЙН ЧИНЭЭ БУРХАН БҮТЭЭЛГЭСЭН ИХ НҮГЭЛТЭН НААДАХ ЧИНЬ ХЯТАДЫН ХҮН ШҮҮ ЭЛЧИН САЙДАА БИТГИЙ ВИЗ ДАРААРАЙ ХАРЛАНА ШҮҮ МОНГОЛД ХАМГИЙН НЭР ХҮНД МУУ ХҮНИЙГ НЭРЛЭ ГЭВЭЛ НААД ЛУЙВАРЧИН ЧИНЬ 2 СААХАЛТЫН ЗАЙТАЙ ТҮРҮҮЛНЭЭ
2012-10-15
Зочин:
Цаг эвгуй болоод нухээ малтаж Америк руу гарахаар тохирч бгаа юм болов уу..,
2012-10-15
hvvhdvvdiinhee ajliig shalgajee de
2012-10-15
Энэ хэн бэ ХЯТАД хүн юм уу. хужаатай яасан адилхан юм бэ?
2012-10-15