“ХАРЦАГУУД” Азийн Аваргуудын цомд эхний тоглолтоо хийлээ
2012-10-16

Ливан улсын Бейрут хотноо болж буй 23 дахь удаагийн FIBA ASIA CHAMPIONS CUP буюу Азийн Аваргуудын цомд улсаа төлөөлөн анх удаа оролцож байна Энержи Ресурсын “ХАРЦАГУУД” баг эхний тоглолтоо Ираны “Махрам” багтай хийж 121 – 66 харьцаатай хожигдлоо. Ираны “Махрам” баг нь улсынхаа сагсан бөмбөгийн Супер лигийн сүүлийн 5 удаагийн аваргаар тодорсон төдийгүй Азийн Аваргуудын цомын 2009, 2010 оны аварга, 2011 оны тэмцээний мөнгөн медальт улсынхаа шилдэг баг юм. Тус тоглолтонд “ХАРЦАГУУД” багаас Б.Нэмэхбаяр (18 оноо), П.Болортулга (16 оноо + 5 сам.бөмбөг авалт + 2 бөм.таслалт), Б.Одбаяр (12 оноо + 5 оновчтой дамжуулалт), М.Цолмонхүү ( 3 оноо + 4 оновчтой дамжуулалт), Ч.Хүрэлбаатар (7 оноо), Д.Мөнхтүвшин (10 оноо + 3 оновчтой дамжуулалт) тус тус авсан байна. “ХАРЦАГУУД” баг 28/78 (36%) – тай довтолгоогоо амжилттай болгосон бол 3 онооны шидэлтээ 8/32 (25%) – тай шидсэн байна. Эсрэг багаас М.Самал трипл дабль (21 оноо + 10 самбар + 11 оновчтой дамжуулалт ) хийж багаа тэргүүлсэн байна. Хэсгийн нөгөө тоглолт талбайн эзэн Ливаны “Эль Рияди” Туркмений “Белент Ашгабат ” – ийн хооронд болж 116 – 54 харьцаатай хожсон байна. Өнөөдөр “ХАРЦАГУУД” талбайн эзэн Ливаны “Эль Рияди” – тай хоёр дахь тоглолтоо хийнэ. Э.Баттөр
Shuud.mn
Сонин хачин