Рио Тинто монголчуудыг хулхидах гээд байна
2012-10-16

-Анхны техник эдийн засгийн үндэслэл гэдэг дээр 49 сая тонн зэс байгаа, үүний 19 тонныг ашиглах боломжгүй гэж үзсэн. Энэ талаар? -С.Ганбаатар: Ордны нөөцийг тэд дарж байгаа шүү дээ. 12 сая  зэс, 380 тонн алт гэж вэб сайт дээрээ тавьсан байна.  Би нэг зүйлийг хэлье. Маргаашийг өнгөрөөх л юм бол нөгөөдөр гэдэг өдөр маш хүнд тусах гээд байна. Аравдугаар сарын 18-нд байгаль орчин нийгмийн нөлөөлөл өгөх үнэлгээ дуусах гээд байна. Үүнийг Оюутолгой дарж байгаа. Гуравхан долоо хоногийн өмнө мэдээлсэн. Эмзэг говийн байгалийг гэмтээснийхээ дараа яаж илааршуулахаа өөр өөрсдөө бичиж Дэлхийн банкинд өгөх гэж байна. Ард иргэдийг тоосжуулахгүйн тулд ямар зам барьсан юм. Энэ бүхэн нь байхгүй байгаа. Оюутолгойн хамт олон Өмнөговийн уугуул оршин суугчидтай гэрээ байгуулах хэрэгтэй. Засгийн газар үндсэндээ Оюутолгойн хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байна. Х.Уянга: Оюутолгойн ордыг энгийнээр хэлэхэд  зэсийн нөөц нь 7 ширхэг Эрдэнэт,  алтны хэмжээ нь 4 Бороогийн алтны уурхай байх дайны хэмжээний нөөцтэй гээд бодоод үз дээ. Гэтэл ганцхан Эрдэнэтээр бид юу хийлээ дээ. -Ер нь ард түмэн Оюутолгойн баялгийнхаа ухах зардлынх нь 34 хувийг монголчууд гаргаад олох орлогоос нь юу ч авахгүй болох гэрээ гэж ойлгож болох уу. -С.Ганбаатар: Яг тийм. Үүнийг би баримттай хэлнэ. Энд нэг л зүйл хэлье. Оюутолгойг хажуудаа хот барь гээд баахан хэл ам хийлээ. Тэгэнгүүт энд хот барьвал болох уу, үгүй юу гэсэн судалгааг Рио Тинто 3 сая ам.доллараар хийлгэж байна. Энэ судалгааг хийлгэсэн 3 сая ам.долларынх нь 34 хувийг монголчууд бид л төлнө шүү дээ. Тэрний оронд монголын урдаа барьдаг салбар тус бүрийн 12 эрдэмтэнг суулгаад үзээч ээ. Шинжилгээ хийнэ гэхээр Оюутолгойн удирдлагууд self repoerter гээд байгаа. Шинжилгээний тайланг өөрсдөө гаргадаггүй юмаа. Бие даасан техникийн шинжээчдийн дүгнэлтийг гуравдагч талаар гаргуулах ёстой юм. Дэлхийн банкны шаардлага энэ байна. 8 assessment байх ёстой. Үүнийг зөвхөн гурав дахь этгээдээр хийлгэсэн байх хэрэгтэй. Гэтэл Оюутолгойн удирдлагууд өөрсдөө шинжилгээ хийгээд өгчихсөн. Үүнийг хулхидаж маргааш дуусгах гээд байна шүү дээ ард түмээн. Тэр 8 assesment-ийн Cultural heritage дээр л жаахан юм хийсэн. Нөгөө 7 дээр нь юу ч хийгээгүй. Биднийг хулхидаад байна аа. Бид яасан тайван нойртой хүмүүс вэ. Х.Болорчулуун: Ядаж л Монгол Улс татвараа авч байж ард түмэнд, улсын төсөвт наалдах ёстой. Гэтэл 30 жилээр царцаалаа шүү дээ. 68 хувийн татвар гэж байсан. Бид төлөхгүй гэж байгаад байхгүй болгосон. Өнөөдөр Австралид гэнэтийн ашгийн татвар 30 хувьтай байна. НӨТ гэж байдаг. Монголын компаниуд бүгд төлдөг. Ганцхан Рио Тинто л үүнийг төлөхгүйгээр чөлөөлчихсөн. Одоо бүх орон баялгаа гаргахад экспортын татвартай байдаг. Гэтэл бид экспортын татвараа ч Рио Тинтогийн гаргах баялгаас авч чадахгүй гэрээ байгуулчихаад 30 жил царцаачихсан. Авбал зохих татвараа манай улс үндсэндээ авч чадахгүй байна. Тэгэхээр яаж энэ гэрээ бидэнд наалдах юм. 30 жилийн хөнгөлөлт гэдэг чинь Монгол Улсын эрх ашгийн эсрэг. Монголч эрдэмтдийн судалгаагаар 30 жилийн 25-д нь энэ гэрээний дагуу бид юу ч авч чадахгүй. Сүүлийн 5 жилд нь л жаахан юм худлаа үнэн олдох гэрээ юм.    
Shuud.mn
Сонин хачин
Иргэн Батын Дорж:
Таны жишээ үнэнхээр ойлгомжтой болсон байна.тэд биднийг мэхлэж доромжилж байна. Фрийдландын канадын хэвлэлд хэлсэн үг байдаг шүү дээ. Монголын улс төрчдийг 20 хон сая доллараар худалдан авлаа гэж. Арай ч дээ. Үйлий үр гэж байдаг юм шүү. Өөрсөд дээр нь биш юмаа гэхэд үр хойчид нь ирдэг жамтай юм. Эртнээс ухаарцгаагаач ухвар мөчид улстөрчидөө
2012-10-17
hi:
tiimee mongolchudaa bugdeeree negdeh heregtei
2012-10-16
SDADEEEE:
MONGOLCHUUD AFRIK SHIG KHULKHIDUULDAG MANGARUUD BISH GEDGIIG KHARUULAAD UGUKH KHEREGTEI
2012-10-16
zochin:
selengiihen unheer uheruud yumaa yugaa bodoj ene urvagchiig ih hurald tavidag bna Bayrtsogt pizdakiig ugahgui 2016 onii songuuli bolondoo oyuntolgoin gereeg mongoliin ard tumen anhaaraltai harj baigaa
2012-10-16
boloroo:
ter busdad hudaldagsan alban tushaaltnuud ene ul buteh gereende yadaj NUAT esvel eksportiin tavariig oruulj boloogui teneguud yum baihdaa
2012-10-16