Австралийн визийн нөхцөлд өөрчлөлт оров
2012-10-17

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Австрали Улсын виз мэдүүлэхэд паспорт дээр визийн хуудас наахгүй байх шинэ журамд шилжсэнийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Үүнээс гадна тус улсын визийн нөхцөлд хэд хэдэн өөрчлөлт орсныг  Австралийн Цагаачлал, Иргэншлийн алба  танилцуулж байна. Тухайлбал, тус улсын визийн хуудас болон төрлүүдийг онлайнаар шалгах VEVO систем нэвтрүүлсэн бөгөөд одоо байгаа Австралийн визийн 17 төрөл 9 болж цөөрүүлсэн, маягт тус бүрт төлбөр төлдөг байсан бол хүн тус бүрт визийн хураамж төлөх болсон, тухайн иргэн өөрийн авсан визээ баталгажуулахдаа VEVO системд нэвтэрч визийн зөвшөөрлийн захидлыг буюу “grant letter”-ийг хэвлэн зохих хүмүүст үзүүлэх баримт болгон ашиглах зэргээр виз мэдүүлэх, авах үйл явцыг хөнгөвчлөөд байна. Виз мэдүүлэгч шаардлагатай гэж үзвэл 70 австрали доллар төлж визийн наалт хуудсыг паспорт дээрээ наалгах боломжтой юм.
Shuud.mn
Сонин хачин
доромжлол:
ДОРОМЖЛОЛЫН БАЙРЫГ СОЛИХОД ДОРОМЖЛОЛЫН ЧАНАР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ МОНГОЛД БАЙГАА АВСТРАЛЧУУДЫГ ХӨӨГӨӨД ЯВУУЛ
2012-10-17