30 тэрбум ам.доллараар сэргээн босгоно
2011-11-01

Тайландын Засгийн газар үерт нэрвэгдсэн барилга байгууламжуудыг сэргээн босгох ба үерээс хамгаалах системийг байгуулахад 900 тэрбум бат (30 тэрбум орчим ам.доллар) хайж байна хэмээн Тайландын “The Nation” сонин мэдээлжээ. Түүнчлэн Тайландын Засгийн газрын тэргүүн болон Сайд нарын танхимын зарим гишүүний тусгай хуралдаан дээр хоёр үеийн сэргэн босгох ажил хийх санал дэвшүүлжээ. Эхний үед усанд автсан аж үйлдвэрийн бүсийг бүрэн сэргээх бөгөөд хоёрдугаар үед улс орны усны аж ахуйн системийг бүрэн өөрчлөн байгуулах юм.
Shuud.mn
Сонин хачин